ХЗДХ-ийн яамны мөнгөний сүлжээг шалгуулахаар АТГ-т 96 хуудас материал хүлээлгэн өглөө 

img

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн талаар 96 хуудас материалыг Авлигатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорт хүлээлгэн өглөө. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Бид уучлахгүй"хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг "Бид АТГ-т материалаа хүргэж өгсөн байгаа. Тус газраас хэрэг үүсгэн шалгаад цааш явбал прокурорын хяналтан дорж явуулдаг. Гэсэн ч дарга нарын хэрэг замхраад алга болчихдог талтай. Прокурорын тухай хуулийн 8.2-т заасны дагуу прокурор өөрөө зөвшөөрвөл энэ хэргийн талаар олон нийтэд ил тод мэдээллээд явах боломжтой байдаг. Тийм учраас энэ процессыг нийтэд мэдээлж явахыг хүсээд хэргийн материалыг прокурорт хүлээлгэн өгч байгаа юм.

 

Энэ 96 хуудас материалд ХЗДХ-ийн яамны дарга нарын хууль бус үйлдлийн талаар олон баримт бий. Тухайлбал дарга албан өрөөгөө хоёр өрөө байрны мөнгөөр тохижуулсан, яаманд ирээд хоёрхон жил болсон Хуульзүйн сайд өөрийн туслахдаа хоёр өрөө орон сууц төсвийн мөнгөнөөс авч өгсөн баримт байгаа. Хуульзүйн яам маш олон барилга, орон сууц барьдаг. Энэ бүхний цаана, барилга барьж байгаа нэрээр маш том мөнгөний сүлжээ явдаг юм билээ. Энэ бүхнийг шалгуурахаар АТГ-т хандсан" гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ээ дээ Нямка гоомой юм хийдэг хүн биш шүү. Өөрсдөө хүн гүтгэсэн хэрэгт оров доо.
2020-04-11
Irgen:
Demjij bna. Tusviin munguur tuildag hulgaichuudiig zailuulah heregtei.
2020-04-07
Зочин:
Яг зөв асуудал хөндсөн байна. Ялангуяа төсөвийн хөрөнгөөр мааш олон барилга барьж байгаа бөгөөд үүний цаана мөнгөний сонирхол байгаа гэж иргэн хүний хувьд бодож явдаг шүү.
2020-04-07