COVID-19: Твиттерийг үндэслэгч хөрөнгийнхөө гуравны нэгийг хандивлажээ

Twitter олон нийтийн сүлжээг үндэслэгч Жек Дорси нэг тэрбум орчим ам.долларыг COVID-19 вирусийн тахалтай тэмцэхэд зориулан Start Small санд хандивласан талаараа Твиттер дэх хуудсандаа мэдээлжээ.
Түүний хандивласан мөнгө хөрөнгийнх нь 28 хувийг эзлэж байгаа гэдгийг Дорси онцлоод энэ үйлдэл нь бусад хүмүүс, компаниудад үлгэр дуурайл болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн цар тахлыг даван гарсны дараа дээрх сан боловсролын салбарт үйл ажиллагаа явуулна гэдгийг онцолсон байна.
Дэлхий дахиныг бүрхсэн цар тахлыг хамтдаа даван гарахын тулд томоохон компани, бизнесменүүд хандив өргөсөөр байгаа юм. Тухайлбал, Британийн Jaguar Land Rover концерн дэлхий олон улс оронд тахалтай тэмцэхэд нь зориулж 160 гаруй машин хандивлажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ