Ухань хотод төмөр зам болон агаарын харилцааг сэргээлээ

img

 

БНХАУ дахь COVID-19 вирусийн голомт болж байсан Ухань хоттой харилцах агаарын болон төмөр замын харилцааг сэргээсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын долооноос найманд шилжих шөнө тээврийн урсгалыг нээсэн бөгөөд цагдаагийнхан хотоос гарах замуудыг хаасан хэсгүүдийг буулгасан байна. 

 

Ухань хотын зам харилцааг нээхээс өмнө орон нутгийн эрх баригчид бэлтгэл ажлыг хийн, 570 кв.метр талбай бүхий нисэх буудал зэрэг томоохон объектуудыг ариутган халдваргүйжүүлжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ