
Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи зарим газраар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Говийн нутгаар
солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ