Даваа гарагаас автомашинууд дугаарын хязгаарлалтаар зорчино

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа явагдаж байгаа. Тус улсаас одоогоор 208 иргэнийг татан аваад байна. Даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гаргалаа. Мөн “Маскаа зүүцгээе” аяныг дөрөвдүгээр сарын 13 -аас тавдугаар сарын 31 –нийг дуустал явагдана. Та бүхэн идэвхтэй оролцоорой хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлж байна уу?
-Төлбөрийн тухайд иргэд маш хариуцлагатай байна. Иргэд төлбөрөө маш сайн төлж байна.
-Тусгай үүргийн нислэг хэзээ вэ?
-Тусгай үүргийн нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилсон. ОХУ-аас урьдчилсан байдлаар судалгаа авахад 170 орчим оюутан болон иргэдийг татан авна гэж тооцоолж байсан ч өнөөдрийн байдлаар ирсэн мэдээ 282 болсон байна. Бид нөөцөндөө тулгуурлаад хойшлуулсан байна.
-Эргүүл гарах уу?
-Амны хаалттай эргүүл гарна . Иргэд бас шаардлага тавьж ажилламаар байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ