Хөдөлмөрийн баатар Л.Түдэв тэнгэрт халилаа

img

 

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны сод манлай сэтгүүлч, Монголын сэтгүүл зүйн хөгжлийн ноён оргил, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, соёл гэгээрүүлэгч, зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэв хүнд өвчний улмаас таалал барьж монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Тэрбээр хар бага наснаасаа уран зохиолын ертөнцөд нэвтэрч хорьхон насандаа роман бичиж гайхшруулж байсан бөгөөд идэр залуу насандаа Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын Хувьсгалт Залуучуудын Төв хороог удирдаж орчин цагийн монголын нэн шинэ түүхийг бүтээхэд өөрийн авъяас билэг, оюун ухаан, эрдэм мэдлэгээ шавхан дайчилж ирсэн тэргүүний манлай сэхээтний нэг байсан юм.

 

Л.Түдэв 1935 онд Говь-Алтай аймгийн Наран сум /одоогийн Халиун/-ын нутаг “Өвөр замын бууц” хэмээх газар малчин айлын гэр бүлд төржээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургууль, Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургууль, УБДС, Москва хотноо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж дээд боловсрол эзэмшиж, зэрэг цол хамгаалсан эрдэмтэн төдийгүй амьдралын их сургуульд насан туршдаа суралцсан бүтээлч нэгэн байлаа.

 

Л.Түдэвийн амьдрал, уран бүтээл монголын сэтгүүл зүйн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Тэрээр хорин зургаахан насандаа “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдож /1961-1963/ байлаа. Энэ нь түүний нийгэмд эзлэх үнэлэмжийн томилгоо байсан юм. 1963-1964 онд Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр ажилласан бөгөөд хожим буюу 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хорооны даргаар хавсран ажилласан юм. Тэрээр 1996 оноос монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргасаар байсан билээ.

 

“Үнэн” сонинг эрхлэн ажилласан он жилүүд түүний амьдралд төдийгүй монголын сэтгүүл зүйн хөгжил, нийгмийг ардчилах үйлсийн нэг эгзэгтэй, ээдрээтэй цаг үе байлаа. Чухамхүү түүний шууд удирдлагын дор ХХ зууны наяад оны “Үнэн” сонин нийгмийн шинэчлэлийг эхлүүлж, өрнүүлж, тэмцлийн галыг бадраахад зүг чиг, зүтгүүр хөдөлгүүр нь болсон юм. Нэг намын тогтолцоот нийгэмд, тэрхүү намын төв хэвлэл нь өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчиллын тухай илэн далангүй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэг эрхлэн эрхшээгчийн эр зориг, алсын ухаан шаардсан эх орончийн хүсэл тэмүүллийн шалгуур байсан юм. Тэрээр энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн нь Монголын сэтгүүл зүйн хөгжлийн бахархалт түүх болон үлдлээ.

Л.Түдэв монголын сэтгүүлчдийн төв байгууллагыг олон жил удирдаж, төв хэвлэлийг эрхэлж явахдаа ямагт шинэчлэлийн төлөө тууштай тэмцсэн төдийгүй өөрөө мэдлэгт суурилсан танин мэдэхүйн далайцтай уран нийтлэл туурвилаараа үлгэрлэн манлайлж явсан их бичгийн хүмүүн, нэрт сэтгүүлч, нийтлэлч байлаа. Түүний “Замбуулингийн наран дор”, “Хүмүүс”, “Үгэн бороо” зэрэг ном, сэтгүүл зүйн эрмэг зоримог нийтлэлүүд нь монголын сэтгүүл зүйн бичлэгийн үлгэр дууриалал болсоор байх болно.

 

Л.Түдэв таны ажилч хичээнгүй чанар, алсын хараатай бодлого, ирж буй цаг, залуу үеэ дэмжих нөр их зүтгэл төдийгүй монголын сэтгүүл зүйн хөгжлийн төлөө хүчин зүтгэсэн их үйлсийг тань сэтгүүлч бид ямагт дурсан санаж явах болно. Дэлхийн дайдад эрэмбэлэгдэх их бичгийн хүмүүн тэнгэрт дэвшив. Сайхан монгол нутагтаа сайн төрлийг олох болтугай.


МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН НИЙТ СЭТГҮҮЛЧИД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Залруулга:
Цэдэндорж гэж залруулж уншина уу!
2020-04-14
Монгол:
Түдэв үнэхээр том сэтгүүлч.Зохиолчийн хувьд авъяастай ч харамсалтай нь бүтээл нь ухуулга чанартай. Соён гийгүүлэгч арай биш, социализмын ухуулагч л хүн. Яг Нацагдоржтой төстэй. Өөрөөр хэлбэл, социалист үзлийн уран бүтээлч. Харин,Цэрэндорж энэ тэрд цус хүргэж байсныг нь ажихад хүн чанар гайгүйтэй хүн байсан шиг байдаг.Социализмын том уран бүтээлч.
2020-04-14
Залруулга:
Цэдэндорж гэж залруулж уншина уу!
Um ma ni bad me hum. Mongoliin baharhal, nuur tsarai bolj baisan tsuuhun erhemuudiin neg soyon gegeeruulegch, bilguun nomch nert z8hiolvh ta eh orondoo ergen turuh boltugai.
2020-04-13
ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ШОКНООСОО ГАРААГҮЙ АРД ТҮМЭН ЯАЖ АЛСЫГ ХАРАХ ВЭ ДЭЭ, ДАРАА ҮЕ ЧИНЬ ЭНЭ ХҮНИЙГ ДЭНДҮҮ ИХЭЭР ОЙЛГОН ДУУРСАХ ЦАГ ИРНЭ, ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА.МАНАЙ АРД ИҮМНИЙ ХОХЬ НЬ ЮМ ДАА
2020-04-13
ENE BIYE TANI ELEGDEVCH, GEREL SETGEL TANI URGELJ BIDENTEI HAMT BAIH BOLOHOOR DAHIN HUMUUNII BIYEIIG OLJ HUTAGTAAN MORILOOROI! UM MAANII PADMI HUM!
2020-04-13
Иргэн:
УМ МА НИ БАД МИ ХУМ . гарчигаа уг нь зүгээр л их зохиолч гэсэн бол илүү дотно байх байсан болов уу олон хүнд.Үнэхээр аугаа зохиолч байсан Бас Нийгмийн зүтгэлтэн байсан
2020-04-13
mgl:
bid tom soen gegeeruulegchee gldjee gun emgenel ilerhiilie
2020-04-13
Um mani bad me hum.Hoh monh tengertee amgalan noirsdoo
2020-04-13
Hun:
Yag unen. Erdem nom surch hudulmurluh uu, esvel ninja bolj gazar uhaj arhidah uu gedeg 2 songolt bsan. Teneg Ochrbatiig songosnoor erdem bolovsroliig hamgiin hoino tavij, ed hurungunii hoinoos huutsulduh shunaliig gaaruulsan. Uul ni Tudev guaig songood mongoliin soyol bolovsroliig terguuleh chiglel bolgoson bol ed bayalag uuruu ursaad l orj ireh bsan daa.
2020-04-13
irgen:
yneheer yaduu teneg ulsuud tom tom mongon devsgert gargadag um baina lee, delhiid hogjiltei negch ornii mongo 10, 20, 50 myangatiin geh met devsgert baidaggui…dainii yed l germand baisan, diktaturtai geed muulaad baidag bolgar hyrtlee shuud mongoniihoo tegyydiig hasaj tenzyylsen shdee…ichmeer bna mongol uls zynh dyyren mongotei yaduuchuud...
2020-04-13
irgen:
dendyy haramsaltai yneheer bid tom aldaa hiij yamarch archaagui umnuudiig anh tord gargaj 30 jil aldsan….yneheer yagaad ter yed hymyys tani shig olon saihan hymyys, jinhen jinhen mongoloo bar uls bolgoh hymyysee ,hynee gargaagui orilson hymyysiin zamaar yavsandaa haramsdag shyy….mongol tymen taniig yyrd monholj hyndetgeh bolnoo
2020-04-13
Hun:
Yag unen. Erdem nom surch hudulmurluh uu, esvel ninja bolj gazar uhaj arhidah uu gedeg 2 songolt bsan. Teneg Ochrbatiig songosnoor erdem bolovsroliig hamgiin hoino tavij, ed hurungunii hoinoos huutsulduh shunaliig gaaruulsan. Uul ni Tudev guaig songood mongoliin soyol bolovsroliig terguuleh chiglel bolgoson bol ed bayalag uuruu ursaad l orj ireh bsan daa.
Иргэн:
Таныг 1991 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө "Өрх бүрийг үйлдвэрлэгч болгоно" гэсэн уриа дэвшүүлж байсныг ард иргэд минь даанч ойлголгүйгээр монголыг "Баар" улс болгож, алт хөтөлбөрөөр газар нутгаа сэндийчүүлж, нутаг орноо гадаадынханд худалдах үүд хаалгыг нээсэн хүнийг сонгосон. Таныг Монголын ард иргэд юу гэж айлдах бол гэж мөн ч их харсан. Бурханы орноос л Монгол эх орноо, монгол эх нутгаа ивээхээр халив уу Ум сайн амгалан болтугай.
2020-04-13
En hun yag zov bichsen demjij b.n
2020-04-12
Бурханы орондоо тайван морилоорой. Тээр жил таныг Ерөнхийлөгчөөр сонгосон бол Монголын маань хувь заяа одоогийнхоос хол дээр байх байсан даа гэж үргэлж боддог доо. Том дэвсгэртүүд, 1000т, 5000т гарж байх үед Та ийм том дэвсгэрт гаргах нь Монгол улсын маань төгрөгийн ханш суларна гэж хэлж байсан үнэн байж дээ хөөрхий.
2020-04-12
zochin:
Um ma ni bad mi hum
2020-04-12
Mongol humuun:
UM MAANI BAD MI HUM
2020-04-12
Монгол түмний их соён гэгээрүүлэгч минь та бурханы орондоо тайван морил доо
2020-04-12
Иргэн:
Агуу та эх орондоо эргэн төрөөрэй. Бурханд сайн бичгийн хүн хэрэг болж дээ
2020-04-12
Иргэн:
Агуу хүн тэнгэрт хальжээ
2020-04-12
Б.Отгонбаяр:
Таныгаа үргэлж санан дурсаж явна.Ум маани бадма хум
2020-04-12