COVID-19: Эквадорт албан тушаалтнуудын цалинг 50 хувиар бууруулжээ

COVID-19 вирусийн цар тахлын үед Эквадорын дээд төвшний албан тушаалтнуудын цалинг 50 хувиар бууруулсан талаар тус улсын Ерөнхийлөгч Ленин Морено Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сайд, дэд сайд нарын сарын цалинг 50 хувиар бууруулахаар шийдлээ" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Түүнчлэн Парламентын гишүүд, орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудын цалинг ч бууруулжээ.
Энд дуулгахад, газрын тос болон цар тахлын хямралын үр дагаврыг саармагжуулах зорилготой хүмүүнлэгийн сан байгуулахыг Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено дөрөвдүгээр сарын 11-ний өдөр үүрэг болгож байв. Энэ санг Эквадорын иргэд болон байгууллагуудаас авсан шимтгэлээр санхүүжүүлэх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ