COVID-19 вирусийн шинэ давалгаа 11 дүгээр сард гарч болзошгүй гэв

Энэ зуны дотор дэлхийн бүх орон цар тахлыг бүрэн давж гарч чадахгүй бол 2020 оны 11 дүгээр сард титэм вирусийн тархалтын шинэ давалгаатай Хятад улс нүүр тулж болзошгүй гэж COVID-19-ийг эмчлэх Шанхайн шинжээчийн багийн ахлагч, тус хотын "Хуашань" эмнэлгийн халдварт өвчний тасгийн эрхлэгч Чжан Вэньхун мэдэгджээ.
"Энэ оны 11 дүгээр сарын дараа бид ноцтой сорилттой нүүр тулж мэднэ. Тахлын шинэ давалгаа 11 дүгээр сар орчимд гарч болзошгүй гэж би таамаглаж байна" хэмээн тэрбээр мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.
Түүнчлэн, Өмнөд Америк, Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудад өвчлөл бүртгэгдсэн бөгөөд математик загварчлалаас харахад 2020 оны зун цар тахлыг бүрэн ялах боломжгүйг харуулж байна хэмээн тэрбээр онцолсон байна.
"Өвөл болоход хүмүүс дахиад л гэрээсээ гарахгүй байх нөхцөл бүрдэнэ" гэж Чжан Вэньхун анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ