ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Зандашатарт хүлээлгэн өгчээ.
Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар түүнтэй холбоотой мэдээлэл цацагдаад буй. Тэрбээр "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай гар утсаар холбогдон ярьж буй бичлэг цацагдаж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэхдээ ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж үүсээд буй асуудлаас болж ажлаа өгөөгүй гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр "Би Г.Загдаатай ярьсан утасны бичлэгээс болж ажлаа өгөөгүй. Миний хувьд 65 нас хүрсэн учраас ажлаа өгч байна" гэжээ.
Түүнийг чөлөөлөх асуудлыг 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ