COVID-19: Крымийн сурагчдыг хичээлээ хийхэд нь зориулж планшетаар хангажээ

img


Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед улс орнуудад сургуульд хөл хорио тогтоож, алсын зайн сургалтад шилжсэн.

 

Сурагчид гэрээсээ хичээллэх болсон бүс нутгуудын нэг нь Крымийн хойг бөгөөд эндэхийн сурагчдыг хичээлдээ бүрэн хамрагдахын тулд тэднийг планшетаар хангажээ.

 

Тодруулбал, алсын зайн сургалтад хамрагдах техник хэрэгсэлгүй сурагчдад планшет бэлэглэсэн талаар Крымийн Парламентын дарга Владимир Бобков мэдэгдсэн байна.

 

"Амьдрал хүнд, орлого багатай эсвэл олон хүүхэдтэй айлын хүүдүүдийг хичээлээ тасралтгүй үзэх нөхцлийг хангахын тулд техник хэрэгслээр хангаж байна. Энэ бол сайн үйлсийн аяны хүрээнд хийгдэж байгаа ажил" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Түүнчлэн, хүүхдүүд нь сургуульд сурдаг гэр бүлийнхнийг интернетээр үнэгүй хангах талаар орон нутгийн компаниудтай тохиролцсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
orostoigoo niileegui bol krim hezyy baih bailaa aztai l baigaa ene hymyys mash ih byteen baiguulalttai
2020-04-15