Дасгалжуулагч, тамирчин бүрийг 500 мянган төгрөгөөр урамшуулав
2020-04-16

 

Дэлхий дахиныг нөмрөөд буй covid-19 цар тахлын улмаас бүх л салбар хүчтэй цохилтод өртөөд байна. Тэр дундаа дээрх вирусээс үүдсэн нөхцөл байдал мэргэжлийн спортод бусад салбарын адил маш хүндээр туссан.

 

Олон улсын спортын супер одод ч санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг мэргэжлийн түвшинд гаргахаар хөгжүүлж, хувь нэмрээ оруулж буй “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн эзэн Т.Ариунболд нийт баг хамт олныхоо сэтгэл санааг болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих үүднээс багийнхаа багш дасгалжуулагч, тамирчин тус бүрт 500 мянган төгрөг олгожээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин