COVID-19: Японд онц байдал зарлажээ

img

Японд COVID-19 вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор улс орон даяар онц байдал тогтоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Энэ талаар NHK агентлаг мэдээлсэн байна. 

 

"Японы Засгийн газар COVID-19 вирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор улс орон даяар онц байдал зарлалаа" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, өмнө нь Японы нийслэл Токио болон зургаан бүс нутагт тавдугаар сарын зургааныг хүртэл онц байдал зарлаж байв. 

 

Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 8.7 мянгыг давсан байна. Ердөө нэг хоногийн дотор 549 тохиолдол нэмэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nutag:
Odoo nogoo irgen bolood yavsan MGL sumochid 5 sar garaad l nutagtaa amrhaar irlee geed hureed irne dee harj l bgaarai ichihgui.
2020-04-16