ВИДЕО: Замын-Үүдээр орж ирсэн иргэдээс нэг сэжигтэй тохиолдол байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.17/ хийж байна.  Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Коронавирусийн халдвар дэлхийн 213 улсад халдвар тархсан байна. Япон улсын Засгийн газраас онц байдал зарласан байгаа.  ОХУ-ын  бүх мужид өвчлөл бүртгэгдлээ. Үүнээс үүдэн Москва хотын захирагч эмч нарыг таксигаар үнэгүй зорчих, зочид буудалд үнэгүй байрлуулахаар болсон байна. Манай  улсад нийт 1642 хүн ажиглалтанд байна. Харин 119  дугаарт 148 дуудлага иржээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  

 

-ХӨСҮТ-д  коронавирусийн  373 шинжилгээ хийгдлээ. ХӨСҮТ-д тусгаарлаад байсан 194 иргэн, бусад газар тусгаарласан 164 иргэн, тандалтын зорилгоор  15 хүнд тус бүр  шинжилгээ хийхэд  Коронавирус илрээгүй. Хариу сөрөг гарсан.

 

164 хүнийг ажиглалтын хугацаа дууссан учраас  хоёр удаагийн шинжилгээ авч сөрөг гарсан учраас гэрийн хяналтанд шилжүүллээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ, хяналт тандалт ажиглалтанд   байна. Замын -Үүд-ээр БНХАУ-аас 58 иргэн  орж ирсэн. Тухайн иргэдээс  сэжигтэй нэг хүнээс шинжилгээ авч  ХӨСҮТ-рүү илгээсэн байна. Хятад улсаас шинжилгээ хийгээд манай улс руу шилжүүлсэн хэмээн мэдээлэв.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ