Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн эмч, ажилчид сард дунджаар 4 сая төгрөгийн цалин авч байгаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн дараагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Манай эмч ажилчид илүү цагийн цалинд гомдол гаргасан гэж байна?
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Ийм гомдол гаргасан хүн байхгүй. Дүрмийн дагуу жишээ нь өмнө нь нэг сая гаруй төгрөгний цалин авдаг байсан эмч, Энэ нөхцөлд ажиллахдаа илүү цагийн нэмэгдэл цалинтай нийлүүлээд дөрвөн сая гаруй төгрөгийн цалин авч байгаа. Одоо цаг тухайд нь илүү цагийн цалин өгч байна. Энэ талаар ямар ч өгүүлэл байхгүй. Сая "Голомт" банкнаас зуун сая төгрөг өгсөн түүнийг ХӨСҮТ-ийн бүх ажилчдад хувааж өгсөн. Тусгай тасагт ажиллаж байгаа хүнд л өгнө гэсэнгүй. Учир ХӨСҮТ-ийн нийт 800 ажилчин бүгд л ажиллаж байна. Нэг нь нөгөөгөө орлож хичээл зүтгэл гаргаж байна. Франц иргэний компани, ОБГ-аас бас нэмэлт өгөхөд бүгд л хувааж авсан. Бид нар ямар гомдол гаргаагүй.
Эмч нарын зэрэглэл байна. Би жишээ нь олон жил ажилласан хүн зэрэг бодогдож нэмэгдэл орж ирнэ. Харин үйлчлэгч сувилагч бусад ажилчдад зэргийн нэмэгдэл орж ирэхгүй ч халдвартын нэмэгдэл гэж тусдаа бодогдож цалин орно гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ