Маск зүүгээгүй иргэдийг 150,000 төгрөгөөр торгоно

img

Arslan.mn

 

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж буй.

 

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ.

 

Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж зорчихыг  иргэдэд анхаарууллаа.

 

Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна. 

 

Arslan.mn

 

Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах ажилтнууд хуваарийн дагуу өглөөний эх авалт, оройн буултаар үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг баазууд дээр тогтмол шалган ажиллаж байна.

 

Arslan.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Haha
2021-07-24
Маск зүүгээгүй Оркуудыг торгож, торгуулийн мөнгөгүй нь бороохойдож ойлгуулъя. Нийгэмд ямар их эрсдэл үүсгэж бгаагаа ер ойлгохгүй юм.
2020-04-17
Энэ мэт Оркуудыг олж жил бүр малын тоонд оруулж ноос ноолуурын татвар эргүү төлгөөр тооцон авч байя.
2020-04-17
Zochin:
Haha
халаас хоослохоо бол сүртэй хийдэг засаг шүү
2020-04-17
Энэ мэт Оркуудыг олж жил бүр малын тоонд оруулж ноос ноолуурын татвар эргүү төлгөөр тооцон авч байя.
Ч:
Энэ залуучууд маскаа зүйхгүй гөө мөн сайн цувж байна. Орой болгон архи бөөнөөрөө ууж, шөнөжөнгөө хашгирч зодоо хийгээд л. Нөгөө цагдаа нь хаан ч явж байдаг юм бол. Үнэнхүү хэрэг алга.
2020-04-17
Хаана байна тэр торгоод байгаа нь маскгүй хүмүүс зөндөө явж байна шүү. Албан байгууллагаар явж , торгооч ажил дээрээ маскгүй анагаахын сургуулийн ажилтнууд байх юм билээ
2020-04-17
Зочин:
Их хурлын гишүүд сайд нар нь том луйвар хулгай хийсэн нь бүх ард түмэнд тодорхой болоод шүүхээр орсонч олигтой торгуул олон жил хоригдох ял авахгүй авсан авилгалаасаач бага торгууль төлж байгааг мэдсээр байж яажч чадахгүй байгаа
2020-04-17
irgen:
100 umuu 150 umuu yanz byreer l bichih um
2020-04-17
Вирус Судлаач:
Цар тахлын дэгдэлтийг хянах хамгийн чухал 2 арга нь зай барих, амны хаалт зүүх явдал юм. Өдгөө амны хаалт зүүх шаардлагатай эсэх тал дээр маргаан өрнөж байна. Амны хаалт зүүх шаардлагатай гэж үзэж байна. Зарим нэг нь амны хаалт зүүснээр бусдад халдвар тараахаас сэргийлдэг гэж ярьж байна. Гэвч амны хаалт нь таныг бусдаас халдвар авахаас хамгаалж байгаа юм. Ихэнх вирус агаарт чөлөөтэй оршиж байдаггүй (шувуу шиг нисээд, загас шиг сэлээд). Вирус ханиах, найтаах үед шүлсний дуслаар дамжин тархдаг байна. Ханиах үед шүлсний дуслууд 1-2 метрийн зайд түгдэг. Тиймээс вирусийн тархалтыг хяналтад байлгахын тулд 1-рт зай барих, 2-рт амны хаалт зүүх
2020-04-17