COVID-19: Орост хоногт 6060 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОХУ-д COVID-19 вирусийн халдвар хурдацтай тархаж байна. Тус улсын шуурхай штабын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Орост халдвар авсан хүний тоо 42 853 болсон бөгөөд ОХУ-ын бүх бүс нутагт илэрчээ.
COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 6060-аар нэмэгдсэнээс, 3,5 мянга нь Москвад 700 нь Москва орчимд, үүний араас Нижегородск мужид бүртгэгдсэн байна.
Хоногийн туршид амиа алдсан хүний тоо 48-аар нэмэгдсэн бол 234 хүн эдгэрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ