Дахин нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа


Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо 32 болсон. Үүнээс ХӨСҮТ-д 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол долоон хүн бүрэн эдгэрч дараагийн тусгаарлалт, ажиглалтад шилжсэн байна. Өнөөдөр дахин нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарч байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Мөн ОХУ-ын Улаан-Үдээс энэ сарын 12-ны өдөр Алтанбулагийн боомтоор дамжин орж ирж тусгаарлагдсан Москва хотын Төмөр замын дээд сургуулийн нэг оюутнаас COVID-19 илэрч батлагдсан тохиолдлын тоо 33 болж нэмэгдэв.
COVID-19 халдвар хэрхэн дамждаг, ямар шинж тэмдэг илэрдэг, халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжтэй ЭНД дарж танилцаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ