COVID-19: Африкийн дээрмийн бүлэглэлийнхэн дайсагнахаа больж, буяны үйлстэн болжээ

img

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд хоорондоо дайсагналцаж, төрөл бүрийн хар тамхи түгээдэг байсан бол одоо хоорондын сөргөлдөөнөө зогсоож, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүргэж өгөн, сайн дурын ажилтнууд болсон талаар ВВС мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ӨАБНУ-д гэмт хэрэг 75 хувиар буурсан байна. 

 

Тухайлбал, Кейптауны дайсагнагч бүлгүүд эвлэрч, одоо нутгийн иргэдэд бараа бүтээгдэхүүн тараах болжээ.

 

"Шинэ үүрэг хариуцлагатай болж, тусламж хэрэгтэй хүмүүстэй харилцах сайхан санагдаж байна. Сайн хүмүүс байдаг, бидний одоо хийж байгаа үйлсийн төлөө хүмүүс биднийг хайрлаж байгааг би харж байна" хэмээн дээрмийн бүлэглэлийн нэгэн гишүүн ярьжээ.

 

"Өнөөдөр бидний харж буй зүйлийг гайхамшиг гэхэд болно. Тэд хар тамхи тээвэрлэдэг байсан бол өнөөдөр хэрэгцээт бараа тарааж, бусдад тусалж байна" хэмээн нутгийн сүмийн пастор Энди Стил-Смит ВВС агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

 

Хэдийгээр нутгийн иргэд дээрэмчдийн үйлдлийг талархан хүлээн авч байгаа ч орон нутгийн эрх баригчид төдийлөн таатай хандахгүй байгаа гэнэ. Нэг сайн үйл өмнө нь хийсэн нүглийг цайруулж чадахгүй гэж тэд үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, ӨАБНУ-д COVID-19 вирусийн халдвар 3158 болсон бол үүнээс 54 нь нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ