АНУ цагаачид хүлээн авахгүй

COVID-19 вирусийн цар тахалтай холбоотойгоор АНУ цагаачлалыг түр хугацаанд зогсоохоор болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд цагаачлалыг зогсоох нэг шалтгаан нь америкчуудын ажлын байрыг хадгалахтай холбоотой гэж тайлбарлажээ.
"Үл үзэгдэх дайснаас довтолгоо ирж байгаа энэ үед АНУ руу цагаачдыг хүлээн авахаа түр зогсоох тушаалд гарын үсэг зурна!" хэмээн Трамп бичжээ.
Энд дуулгахад, сүүлийн үеийн мэдээллээр АНУ дахь COVID-19 вирусийн халдварын тохиолдол 780 мянгыг давж, 42 мянга орчим хүн нас барсан байна.
Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын 29 муж цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалж эхэлсэн. Халдвар авсан тохиолдол бага байгаа бүс нутгуудад хөл хорионы горимыг зөөлрүүлж эхэлжээ. Нэгдсэн улсын эрх баригчдын мэдэгдсэнээр хөл хорионоос хэрхэн гарахаа мужууд өөрсдөө шийдэх бөгөөд гэхдээ зай барих, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн хэвээр байх юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ