"Интермед" эмнэлгээс илэрсэн тохиолдлын эцсийн хариу сөрөг гарлаа


"Интермед" эмнэлэгт сүүлийн долоо хоног ханиалгасан, хоёр уушгиндаа хатгалгаатай 69 настан хандсан. Улмаар түүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарч COVID-19 илэрсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-ийн төв лабораторид хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг буюу COVID-19 халдвар илрээгүй болохыг мэдээллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ