Орост бензиний бөөний үнэ эрс буурчээ

img

Орост бензиний бөөний үнэ эрс унасан талаар РБК мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 13-19 хүртэлх долоо хоногийн хугацаанд Санкт-Петербургийн олон улсын бараа түүхий эдийн бирж дээр Аи-92 бензиний үнэ 11 хувиар унаж, тонн нь 35,77 мянган рубль болжээ.

 

Харин онцгой албан татвар, дотоодын зах зээлд түлшний үнэ тогтворжуулах механизмын дагуу төсөвт оруулах төлбөр, НӨТ болон бусад татвар 38,07 мянган рубль байгаа гэнэ.

 

Ингэснээр газрын тосны салбарынхан тонн Аи-92-т 2,3 мянган рублийн алдагдал хүлээж байна гэж шинжээчид тооцоолжээ. Мөн цар тахлын улмаас эрэлт буурсантай холбоотойгоор түлшний үнэ унасан гэж шинжээчид онцолсон байна.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ochigdor CNN-eer gazriin tosnii yne byr 0 bolno geed yarij baina lee…..
2020-04-21
Түлш:
Бензин түлшний үнэ унасан энэ үед сайн нөөцлөөд аваач
2020-04-21