ВИДЕО: Сувилагчийн сургуульд суралцах оюутнуудын төлбөрийг ТӨР даана

img

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Дэлхийд   дөрвөн сарын 14-ны байдлаар 192 улс орон  боловсролын байгууллага танхимаар хичээллэхээ зогсоосон.  Үүнээс үүдэн 1,7 тэрбум суралцагчид  сургалтад хамрагдаж чадахгүй байна. Энэ нь нийт суралцагчдын 91,3 хувь нь хорио цээрийн дэглэмд хамрагдсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улс бүрэн хэмжээнд зайны сургалтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Хорио цээрийн дэглэм цаг үеийн байдлаас үүдэн Засгийн газрын тогтоол, сайдын тушаалаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо" хэмээгээд дараах мэдээллийг хийсэн юм.

 

ЕБС-ийн  сурагчдыг 100 хувь анги дэвшүүлнэ

 

-Сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 01 хүртэл хойшлуулсан. Теле хичээл  зургадугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ.

 

-ЭЕШ өгөх сурагчдаас хэл бичгийн шалгалт авахгүй. ЭЕШ-ын босго оноо өмнөх жилийнхтэй ижил байна.

 

-ЕБС-аас хэмнэж болох бүх зардлыг хэмнэнэ. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа зургадугаар сарын 01-нд дуусна

 

-ЕБС-ийн мэргэжил дээшлүүлэх  4500 багш байгаа бөгөөд  дөрөв, тавдугаар  сард  цахимаар сургалтад хамрагдана. Өнөөдрийн байдлаар 1500 багш цахим сургалтад хамрагдаад явж байна.

 

-ЕБС-ийн багш нар теле хичээлийн багшийн журналд тэмдэглэх, 2020-2021 оны хичээлийн жилийн эхэнд хоцрогдол арилгах тал дээр зөвөлгөө өгөх

 

- ЕБС-ийн багш нар теле хичээл сурагч бүрт хүрч байгаа эсэх, үр дүнд  хяналт тавьж ажиллана.

 

-ЭЕШ өгөх сурагчдад  даалгавар гүйцэтгэхэд гардаг нийтлэг алдаан дээр зөвлөмж заавар хүргүүлнэ.

 

-2020 онд ЕБС-ийн сурагчид, багш нарын дунд зохион байгуулах бүх олимпиад, уралдаан тэмцээнийг цуцалж байна.

 

-Ес, арванхоёрдугаар  анги төгсөгчдийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээг зурагдугаар сарын 7 ны дотор олгоно.

 

-Багш нарын мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрийг хойшлуулж есдүгээр сард зохион байгуулна

 

- Энэ жил нэгдүгээр ангид орох 80 мянган хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн эцэг эхчүүдэд заавар зөвлөмж бүхий агрын авлага тараана.

 

-Зуны сард  бүхий л сургалт зохион байгуулахгүй

 

-ЕБС-ийн  сурагчдыг 100 хувь анги дэвшүүлнэ. Аравдугаар ангид суралцах хүсэлтэй сурагчдад хязгаарлалт хийхгүй.Жилийн эцсийн дүнг хоёрдугаар улиралын дүнг гол болгох бөгөөд сурагч  теле хичээлийг үзсэн байдлыг мөн харгалзана.Ингэхдээ гэр бүлийн ялгаатай орчин, техник технологийн байдлыг харгалзан үзнэ.  Гэхдээ хоёрдугаар улиралын дүнгээс доошлуулж гаргахгүй.

  

-ЕБС-ийн дотуур байранд амьдардаг сурагчдын эд зүйлс, цэцэрлэгийн хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг эхчүүдэд хүлээлгэн өгнө.

 

-ЕБС, цэцэрлэгийн Багш нарын амралтыг зургаан сарын эхний долоо хоногоос эхэлнэ. ЕБС, цэцэрлэгийн анги засварын ажлыг  энэ жил хийхгүй.

 

-Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн төгсөгчдөөс бусад ангийн сурагчдын хувийн хэрэг, ном элсэлтийн ажлыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.

 

- Арванхоёрдугаар ангийн сурагчдад  үнэгүй дататай дугаар өгч байна.

 

Их, дээд сургуулийн диплом хамгаалал, төгсөлт цахим хэлбэрээр  зургадугаар сарын 15-ны дотор явагдаж дуусна

 

- Засгийн газрын  буцалтгүй тусламж олгодог оюутнуудад сургалтын төлбөрийн тусламж сангаас орж ирээгүй гэх шалтгаанаар  төгсгөхгүй байх, шалгалтанд нь оруулахгүй байх асуудал үүсгэхгүй байх.

 

-Их дээд сургуулийн дотуур байран амьдардаг оюутнуудын эд зүйлсийг  тавдугаар сарын 15-ны дотор тухайн оюутанд болоод, итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгнө.

 

- Их дээд сургууль сургалтын төлбөрийн байдлыг харилцан тохиролцож уян хатан байх

 

-Их дээд сургуулиуд тэвчиж болох зардлаа хэмнэж, төсөвтөө тодотгол хийх

 

-Энэ жил 28500 хүүхэд  арванхоёрдугаар анги төгсөж байгаа бөгөөд  их дээд, сургуулийн элсэлт долоо сарын 10-ны дотор зохион байгуулагдана.

 

-Сувилагчийн сургуульд суралцах оюутнуудыг сурлагын түвшингээс нь хамаарч сургалтын төлбөрийг төр даана.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
2024-07-24
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
2024-07-24
Suwilagchiin tsalin nemeh heregtei
2020-04-25
Иргэн:
Бүх төлбөр зардлыг улс даах хэрэгтэй.
2020-04-21
humuunlegiig daagaachee
2020-04-21
Зочин:
Энэ цаг үе намжиж тайван болбол сургууль боловсролын систем тогтолцоонд маш том зөв өөрчлөлтийг зоригтой хийх цаг болсон өнөөдрийг хүртэл манай боловсрол дампуу уялдаа холбоогүй өнгө мөнгө танил тал байдлаар л явж ирсэн багш нараа маш хурдан чанаржуулж сайжруулж авах хэрэгтэй хамгийн түрүүнд анагаахын сургуулийг өвдсөн хүн гадагшаа явж цаг хугацаа мөнгө хөрөнгө алддаггүй болгох гээд олон асуудал байгааг мэдэж л байгаа байлгүй дээ ер нь төлбөртэй сургууль манайд хэрэгтэй юу үгүй юу гээд байна байна
2020-04-21
ZOCHIN:
ENE UVCHIN EMCH ,SUVILAGCH YMAR IH HEREGTEI HUMUUS VE GEDGIIG UHAARUULJIINADAA.OLON CH EMCH SUVILAGCHID HALDVAR AVCH NAS BARSAN BNASHUU.SAIN SUVILAGCHIIG UNEGUI BELDEH N MASH ZUV SHIIDVER BAINA.
2020-04-21
zochin:
sain surlagatai olon hyyhdyyd tulburuus ni bolood Anagaahad orj chadahgyi bna turuus harj yzeh heregtei dendyy ynetei surguuli bas olon jil surna
2020-04-21