Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад санал хүргүүллээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод зөвшилцөхөөр ирүүлсэн нэр бүхий сайд нарын асуудлаар саналаа өнөөдөр хүргүүллээ. Түүнд “Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг, Сангийн сайд Сангажавын Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх, Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга, Эрүүл мэндийн сайд Самбуугийн Ламбаа нарыг сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ирүүлсэн саналтай танилцлаа. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансүх, Л.Болд, Х.Баттулга, С.Ламбаа нарын хүсэлтийг Монгол  Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yun huuchin medee bichij humuusiin tolgoig erguuleed bnaa
2012-08-19
А.Оюунаа:
Mongol ulsiin yurunhiilogch tand egel jiriin ard ajil olgogch urh tolgoilson emegtei . ardchilsan namiig 20 jil tuushtai demjij itgemjteigeer ger buliin buh gishuud sanlaa ugch itgej hundelj yabsan humuusiin tuluulul tanitai ajil hergiin bas argagui baidaliin talaar uulzaj yarih tsag abch uguuch gesen bolovch mun alban bichig hurguulsen bolovch ard irgenee hundeldeg bas sonsdog gej itgej yabsan bidnii itgeliig ta uneheer husurduulj bainaa. yadaj l Yamar negen hariu ugch ul oishoohgui bx gej itgej bailaa odoo unendee itgej yabsan humuus itgel aldaxad yamar hund baidald ordog shig setgel itgel maani gomdol xaruuslaar duurch bna daa Ard tumnee sonsoh tsag bxgui bolsond uunees iluu asuudaltai boljdee Umnu songuuliin uyer ug ni arai oir ard tumnee sonsdog baisan daa
2012-01-21