COVID-19: Миссури муж БНХАУ-ыг тахалд буруутган шүүхэд зарга мэдүүлжээ

АНУ-ын Миссури мужийн эрх баригчид БНХАУ-ыг SARS-CoV-2 вирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар тус улсын Ерөнхий прокурор Эрик Шмиттийн сайт дээр мэдээлсэн байна.
Миссуригийн эрх баригчид Хятадын Засгийн газар, Коммунист нам болон албан тушаалтнууд титэм вирусийн халдварын тухай үнэн бодит мэдээлэл гаргахад саад болсон хэмээн буруутгаж байгаа гэнэ. Тиймээс Миссури мужийн оршин суугчид SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсанд Хятад улс буруутай гэж үзэж байгаа аж.
Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Америкийн Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Тед Круз COVID-19 вирусийн халдварын улмаас Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг Сенатад оруулсан байна. Хятад улсад үг хэлэх эрх чөлөө байхгүйн улмаас дэлхий даяар цар тахал дэгдэх нөхцөл бүрдсэн гэж сенатч буруутгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ