Г.Нэргүй: Хүндэтгэх шалтгаантай 102 иргэн хотоос орж, гарсан байна
2020-04-23

 

НОБГ,НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа , Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын агаарын чанарын хяналтын  зохин байгуулалтын хэлтсинй дарга Г.Даваажаргал нар оролцов.  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

 

-Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан  сэргийлэх нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ,НБОГ,НЦУГ,тээврийн цагдаагийн албанаас хамтраад өдөр бүрийн 10:00-20:00 цагийн хооронд  нийслэл орчмын ногоон бүсүүдэд хөдөлгөөнт 25 эргүүл таван авто машинтай ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас 17 удаагийн гал түймрийн шалтгаан нөхцөлд, эзэн холбогдогчийг тогтоож 11 хүнд Зөрчлийн хуулийн дагуу 1,1 сая төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээг авч  хэрэгжүүллээ.

 

Мөн 14 хүн Галын тухай хууль  зөрчиж иргэд олон нийтэд хохирол учруулсан тул 1,4 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг авлаа. Чингэлтэй дүүргийн Зүрх уулын дээд, доод хэсэг. Хан-Уул дүүргийн Чулуутын ам, Бумбатын ам Сонгино-Хайрхан дүүргийн баруун, зүүн салаа эдгээр газруудад явуулын хөдөлгөөнт хаалт тавьж, нийт зургаан байршилд хөдөлгөөнийг хязгаарласан байна. НБОГ-аас 25 байршилд хэрэглүүлэх самбар, сурталчилгааны самбар байршуулахаар ажиллаж байна. Мөн 64 урамшуулалт эргүүл ажиллуулж байгаа. Нийт давхардсан тоогоор 1200 гаруй албан хаагч, 350 автомашин техник хэрэгсэлтэйгээр 224 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас 13 удаагийн түймрийг хяналт шалгалтаар олж илрүүлэн унтрааж, Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 хүнд 2,5 сая төгрөгөөр торгож шийтгэсэн. 3900 орчим ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон иргэдийг ногоон бүсээс буулгалаа. Хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг нийслэлийн ногоон бүсэд зохион байгуулсны үр дүнд өнгөрсөн оны мөн үеийн долоон хоногтой харьцуулахад өнжмөл өвсний гал түймэр 32 хувиар буурсан байна.

 

УОК-аас нийслэлээс орох гарах хөдөлгөөний 25 хүртэл хязгаарлсан байгаа. Өчигдрийн байдлаар есөн товчоогоор хүндэтгэн үзэх шалтгаантай гарцаагүй орж гарах шалтгаантай 610 иргэн хүсэлтээ гаргаснаас 102 иргэн, аж ахуй нэгжид олгосон байна.Өнөөдөр мөн зөвшөөрлийн арга хэмжээ олгогдож байна.

 

Хүндэтгэх шалтган гэдэгт:

 

-Эрүүл мэндийн асуудал

 

-Ар гэрийн гачигдал

 

-Албан томилолт гэх шалтгаанууд  байна.

 

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

 

-Олон улсад коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 2556745 хүн, нас барсан хүний тоо 177619, бүрэн эдгэрсэн хүн 690393 иргэн байна. тархалт 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй байна. Өндөр өвчлөлтэй улс оронд АНУ,Итали, Турк, Франц, ХБНГУ зэрэг орнууд байна. Монгол улсад 35 батлагдсан тохиолдол байна. Ажиглалтад 5193 иргэн байна.Одоо ажиглалтын байранд 1222 хүн, шуурхай штаб хяналтын есөн цэг дээр 101 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Есөн товчоогоор 2387 орсон, 2399 гарсан, нийт 4786 тээврийн хэрэгсэл, 6082 орсон, 5807 гарсан 11889 зорчигч байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 1043  төрийн албан хаагч хяналт тандал хийж байна. Төвийн долоон хяналтын байгууллагаас олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа тандалт мөн хийж байгаа бол  514 хүн гэрийн ажиглалтанд 1565 иргэн. Тусгаарлалтын хугацаа сунгагдсан нэг хүн байна.

 

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын агаарын чанрын хяналтын  зохин байгуулалтын хэлтсинй дарга Г.Даваажаргал:

 

-Улаанбаатар хотод байрлах 15 суурин станцын хэмжилтийн дүнг дөрөвдүгээр сарын 13-19 өдрүүдийн хооронд шалгаж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан дүн гарлаа. Агаар дахь химийн бодисын бохирдуулагч хий болох хүхэрлэг хий зэрэг шаталтаас үүдэлтэй агууламж, стандарт түвшинд хэвийн байхад агаар дахь тоосонцор голлох бохирдуулагч болж байгаа. УБ хот орчиын сул зам, ногоон байгууламж багатай газар тоосонцор их байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаар хий  мэдрэгч тарааж байна. Нийт 200 мянган ширхэг угаарын хийн мэдрэгчийг тараахаас сүүлийн 65 мянган хий мэдрэгчийг айл өрхүүдэд тарааж байгаа. Тараалт 90 орчим хувьтай байна. Мөн энэ зун ирэх өвлийн хэрэглэх сайжруулсан түлшийг нөөцлөх ажил хийж байна. гэж мэдээллээ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зээлээр авсан 2 онгоц 2 хон экипажтай хэдхэн нисгэгчтэй тэд нар бас карентинд ордог гэсэн эх орнодоо эмчлүүлж эх орондоо ажиллаж байхгүй яасан юм Солонго Америк хууль зөрчин харлан үлдэж ажиллаж байсан юм бол 2 жил орчим цалингүй амьдрах юм байна ар гэрээсээ эртхэн хоол байрныхаа мөнгийг захиж авахгүй бол удөхгүй мөнгөний шилжилт хязгаарлагдаж магадгүй хэн
2020-04-23
Зочин:
Цогтбаатарын хийж байгаа мэдэгдэл үнхээр ичгүүртэй байна!!! 2 онгоцтой, байрлуулах байр байхгүй ч гэх шиг!!! Хөл хорионд орчон хүмүүс бүгд мөнгөө өөрсдөө төлж байгаа биздээ!!! Халдвар дэгдээд тахалын хэмжээнд хзрсэн газраас хүмүүсээ авахгзй байсаар байгаад алт хэдийн халдвар авцан хойно нь Татаж байгаа дүр үзүүлж байгаа нь өөрөө маш их эрсдэлтэй тэнэглэл юм
2020-04-23
Зочин:
Гадаадад байгаа иргэдээ хамаг чадлаараа буцаан татаж авах ёстой байсан юм!!! Хойрогшиж хойш суусаар! Авсан дүр үзүүлж байсаар байтал чинь халдвартай газар удах тусмаа эрсдэл өндөрсөөд байгааг Оросоос ирсэн оюутанууд баталж байна!!! Бусад улс орнууд хүмүүсээ буцаж эх орондоо ирхийг уриалаад бүгдийн зохион байгуулалт сайтайгаар маш богино хугцаанд татаж байгаа нь гарах эрсдэлийг бууруулж байна!!!
2020-04-23