ШУУД: Давтан шинжилгээгээр Москвад сурч байсан оюутнаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжиит мэдээллийг /2020.04.24/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 213 улс оронд халдвар тархсан байна. Коронавирусээр 2,7 сая хүн өвчилж, 190 мянга гаруй хүн нас барж 740 мянга гаруй хүн эдгэрсэн бол 1,7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д халдвар хурдацтай тархаж байна. Сингапур улсад 1037 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 11 мянга гаруйд хүрсэн байна. Хөл хориог зургадугаар сарын 01 хүртэл сунгасан байна. Япон улсад халдварын тохиолдол нэмэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 49 жолоочийн шинжилгээг Дархан -Уул аймагт хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээнд коронвирусийн шинжилгээ хийх боломжтой боллоо. Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Харин Турк улсын иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжин орлоо. ОХУ-аас ирсэн иргэдээс давтан шинжилгээ авахад Москва хотод сурч байсан нэг оюутанд коронавирусийн халдвар илэрлээ хэмээн мэдээлэв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ