Д.Нямхүү: Москвагийн оюутнууд Монголдоо ирсэн азтай хүүхдүүд

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.26/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс, оронд тархсан байна. Нийт 2,9 сая хүн халдвар авч, 203 мянган хүн нас барж, 830 мянга гаруй хүн эдгэрч, 1,9 сая эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. АНУ-д халдвар 30 мянга гаруйгаар нэмэгдэж, 1600 нас баралт шинээр бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүн 900 мянга гаруйд хүрсэн. Өдөрт дунджаар эмнэлэгт хэвтэх хүний тоо 1.1 мянга байна.
ОХУ-ын 53 бүс нутагт халдвар бүртгэгдэж шинээр 5966 тохиолдол батлдагдаж, нийт халдвар авсан иргэн 74538 болсон бол нас баралт 66-аар нэмэгдсэн. Зарим улс оронд эдгэрсэн, дархлаатай гэсэн гэрчилгээ олгохоор ажиллаж байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 743 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 3997 иргэн зорчиж, нийт 315 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.119 дугаарын утсанд ОХУ, Малайз, АНУ, БНСУ зэрэг зургаан улсаас холбогдож зөвлөгөө авсан бөгөөд нэг иргэн коронавирусийн хариу эерэг гарсан. Гэхдээ гэрээр эмчлүүлж байгаа гэж зөвлөмж зөвлөгөө авлаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Энэ сарын 24 нд Дорноговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тандалт судалгааны зорилгоор есөн сорьц шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ирсэн 32 хүний шинжилгээ сөрөг гарлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүн, нийт 107 хүнд давтан шинжилгээ хийснээс 166 хүний хариу сөрөг гарч, гурав дахь давтан шинжилгээ хийлгэж буй нэг хүний хариу эерэг гарч коронавирустай нь батлагдлаа. Батлагдсан тохиолдол мөн Москва хотод сурдаг оюутан байна.Ингээд манай нийт батлагдсан тохиолдол 38 болж байна. Хүүхдүүд Москвагаас дотуур байрнаасаа гарч, гадуур байж байгаад эх орондоо ирцгээсэн. Энэ нь биесээсээ хол зайтай, маскаа зүүж явахыг анхааруулж байна. Москвагаас эх орондоо ирсэн оюутнууд аав ээжтэйгээ утсаар холбогдож, элгэн садандаа ойр, Монголын эмч нарын гар дээр ирсэн азтай хүүхдүүд.
Нэг хүн эдгэрч гарсан. Франц улсын иргэн эдгэрч байгаа. Бүх шинжилгээ сайн гарсан. Цэрэнд нь бага зэрэг вирус гарч байна. Удахгүй бүрэн эдгэрч дараагийн шатанд шилжилнэ хэмээн мэдээллээ
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ