Песков: Ерөнхийлөгч Путин хаана ч нуугдаагүй

Өнгөрсөн долоо хоногт Оросын зарим хэвлэлээр гарсан "Путин цар тахлаас болгоомжилж, нуугдсан" гэх мэдээллийг Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков няцаажээ.
"Үргэлж л цуу яриа гарч л байдаг, ихэвчлэн бодит байдалтай нийцдэггүй" хэмээн Дмитрий Песков цохон тэмдэглэсэн байна.
Түүний өгүүлснээр, Путин одоо Москвагийн ойролцоох Ново-Огарево дахь байрандаа ажиллаж, амьдарч байгаа гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлах бүхий л журмыг дагаж, төрийн тэргүүнтэй хийх уулзалтуудыг багасгажээ.
Мөн Ерөнхийлөгчтэй уулзах хүмүүс COVID-19 вирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэж Дмитрий Песков мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ