ОХУ: Ирэх оноос гар утас бүрийг зайлшгүй бүртгүүлдэг болно

img

Ирэх оны долоодугаар сарын нэгнээс Орост ухаалаг утаснуудыг үйлдвэрийн дугаараар /IMEI/ нь зайлшгүй бүртгүүлдэг болж магадгүй талаар Коммерсант мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх журмыг тусгасан хуулийн төсөл Ерөнхийлөгчийн захиргаанаас зөвшөөрөл авах шатандаа байгаа бөгөөд үүний дараа Төрийн думаар хэлэлцэх аж.

 

Энэ хуулийн төслийг анх 2019 онд боловсруулан, импортлогчид гар утаснуудыг IMEI дугаараар нь бүртгүүлэх санал тусгасан байна. Өөрөөр хэлбэл гадаад орноос гар утас худалдан авсан иргэн эх орондоо ирээд зайлшгүй бүртгүүлэх ёстой аж.

 

Хурмын дагуу гар утсыг бүртгүүлэхэд ойролцоогоор 100 рубль орчим төлбөр төлөх гэнэ. Мөн IMEI бүртгэхэд бусад дугаартай давхацсан эсвэл бүртгэхээс татгалзсан бол үүрэн холбооны операторууд утсыг блоклож болохоор хуулинд тусгажээ.

 

Энэ арга хэмжээ нь гар утасны хулгайг бууруулах, албан ёсны дистрибьютерүүдийн үйл ажиллагааг хэвийн хадгалахын тулд гар утасны шууд бус нийлүүлэлтийг хязгаарлах зорилготой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ