Европын хотууд машиныг цөөлж, унадаг дугуйн замаа нэмэгдүүлнэ

img

 

Европын хотууд дугуйчдад зориулсан дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөж байгаа талаар "ЕвроПульс" мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Францын 100 гаруй хот ойрын үед унадаг дугуйчдад ээлтэй хот болохоор төлөвлөсөн бөгөөд нийслэл Парис хотод гэхэд л 650 км дугуйн зам байгуулахаар болсон байна. Эхний ээлжийн ажил хөл хорионы дэглэмийг сулруулах тавдугаар сарын 11-нд дуусах аж.

 

Францын нийслэлийн эрх баригчид унадаг дугуйн дэд бүтцийг сайжруулах ажлыг өмнө нь ч төлөвлөж байв. Парис хотын захиргаа 2024 оны Олимп болох хүртэл машины зогсоолыг 72 хувиар бууруулж, унадаг дугуйн зам гаргана хэмээн амлаж байлаа. Улмаар хөл хорио тогтоож, хөдөлгөөн сийрсэн энэ үед төлөвлөгөөг бага хугацаанд хэрэгжүүлэх боломжтой болжээ.

 

Түүнчлэн Италийн Милан хот унадаг дугуйн болон явган зорчигчдод зориулсан дэд бүтцийг өргөжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Төлөвлөгөөний хүрээнд 35 км автозамыг дугуйчид болон явган зорчигчдод зориулан өөрчилөхөөр болжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ