"Бидэнд туслахгүй бол өлсгөлөн зарлана"
2020-04-29

 

 

Гадаадад байгаа монголчуудтай хийсэн  онлайн ярилцлагын энэ дугаарт  БНЭУ-ын Дели хотод суугаа иргэн Б-тай ярилцлаа.  Иргэн Б нэрээ нууцлахыг хүссэн юм.

 

-БНЭУ-д  нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 30 мянган хүн коронавирусийн халдвар авсан байна.   Өдөртөө +40 градусын халуунтай. Хөл хорионы дэглэм тавдугаар сарын 03-ныг хүртэл тогтоосон байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалж цааш сунгагдах эсэх нь шийдэгдэнэ. Халдварт өвчин, өлсгөлөн, үймээн самууны аюул маш их байна. Гадуур гарах, хүнс цуглуулах, эмийн сан орох боломжгүй.  Бидэнтэй ижил буудалд байрлаж байгаа өөр улсын иргэд өрөөний утас руу  залгаж “өрөө рүү чинь ормоор байна. Хаалгаа онгойлго, үгүй бол дайраад орно шүү” гэж дарамтлах юм. Буудлаасаа гарахаар бүр ч хэцүү.  

 

Эндэхийн иргэд нь эсэргүүцэж, саваадах, мотоцикль унаад  явж байгаа бол дайрах гэж оролдох гэх мэт  маш  аюултай нөхцөл байдалд байна. Тиймээс байрлаж байгаа буудлынхаа эзнээс гуйж дэлгүүр явахад нь захиж авахуулах, ариун цэврийн хэрэглэл хэрэгтэй болох үед буудлынхаа цэвэрлэгч залууг гуйж дэлгүүрээс авахуулж байна. Энэ асуудал  жижиг зүйл боловч маш хэцүү байгаа. Монголчуудын  хувьд эмчилгээ хийлгэхээр ирсэн, түр хугацаагаар сургалтад суухаар  ирсэн хүмүүс, ламаахай нар байна. Санхүүгийн хүнд байдалд орж  айлын тариан талбай, агуулахад амьдарч байгаа хүмүүс ч бий.  Ямар ч шим  тэжээлгүй, махгүй  хоол хүнс хэрэглэж байгаа болохоор хүмүүсийн биеийн байдал муудаж байна. Ахмад настай хүмүүс эмчилгээ хийлгэх гэж ирээд нөхцөл  байдал ийм болсон болохоор байнга эх орныхоо зүг харуулдаад сууж байна.

 

-Эмийн сан, үйлчилгээний байгууллагууд нь Ази иргэдэд үйлчлэхгүй байгаа гэсэн үү?

 

-Тиймээ. Эм авахаар эмийн сан ороход эмийг санд эм тариа байсан ч бидэнд зарахгүй гэсэн.  Ази хүмүүст үйлчлэхгүй. Хүнс  өргөн хэрэглээний барааны  төвүүд нь хүртэл үйлчлэхээс татгалзаж байна.

 

-Амны хаалт хүрэлцээтэй байна уу? 

 

-Бид  гадуур гарахгүй байгаа болохоор амны хаалт зүүхгүй байна. Хөл хорио тогтоохоос өмнө  хэдэн ширхэг амны хаалт авсан. Тэрийгээ эх орондоо очих гээд явахдаа  зүүе гэж бодоод хадгалж байна.

 

-Энэтхэг улсад хоол хүнсний хомсдол үүсэж, иргэд нь  өлсгөлөнд нэрвэгдэж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Өдөрт юу идэж байгаа вэ?

 

-БНЭУ-ын 1,3 тэрбум хүнд шууд хорио цээр тогтоосноор улс нийтээрээ хоол хүнсний хомсдол үүсэж иргэд өлсгөлөнд нэрвэгдсэн. Өвчин, өлсгөлөн зэрэг гарч байгаа болохоор Ази хүмүүст дургүй байна. Жишээ нь, гадуур гарвал коронавирус явж байна гэж чичлэх гэх мэт...

 

Бид маш их өлсөж байна. Одоо юм ярьж байгаа болохоор бүр ч их өлсөж байна. Өдөрт хоёр удаа хоол иддэг.  Өглөө 08:00 цагт өндөг идээд, орой нэг юм иднэ.  Хоол, ус нь таарахгүйгээс болоод харшлах , ходоод өвдөх, хэт халуунаас болж даралт ихсэх, зүрх өвдөх зовууртай байна.

 

-Буудлын сарын түрээс нь монгол мөнгөөр тооцвол хэдэн  төгрөг вэ?

 

-Монгол мөнгөөр тооцвол 70-80 мянган төгрөг.

 

-БНЭУ-д суугаа манай улсын Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ, тусламж дэмжлэг үзүүлж байна?

 

- Элчин сайдын яам мэдээлэхдээ монгол иргэддээ  маш их анхаарал хандуулж,  хоол хүнс тарааж өгч байна гэсэн. Энэ буруу, ташаа мэдээлэл. Эмчилгээнд байгаа гурван хүнийг байраар хангасан ч хоол ундны мөнгөөр дэмжлэг үзүүлээгүй байж ингэж мэдээллэх нь зохимжгүй юм. Мөн энд байгаа 400 гаруй иргэдэд хоол өгч байгаа юм шиг мэдээлж байх юм. Жишээ нь, 10 сарын сургалтаар ирсэн хүн байрнаасаа гарч байх газаргүй болчихоод хүний нутагт хандах газаргүй улсынхаа Элчин сайдын яаманд хандахад эрүүл мэндийн шалтгаантай, хүмүүстэй хамт байлгахаар байрны асуудал шийдэж өгсөн ч  хоол хүнсний асуудалд нь анхаараагүй гэсэн.

 

-Виз сунгахад дэмжлэг үзүүлж байна уу?

 

-Виз сунгаж болохгүй байна. Элчин сайдын яамнаас хүлээж бай гэсэн. Гэтэл бидний визний хугацаа дуусах дөхөөд байрлаж байгаа буудлаа гаргана гэж байна. Бид буудлын эзнээс түр байлгахыг гуйж байна.

 

-БНЭУ-д байгаа иргэдийн ар гэрийн төлөөлөл УОК-т энэ сарын 28нд  хандлаа. Хүсэлтэд хариу мэдэгдэх хугацаа тусгаж өгсөн үү?

 

- Манай улсын Элчин сайдын яамнаас энд 481 хүн байна гэж мэдээллэж байсан. Ямар ч байсан УОК хандлаа. Бид хариуг нь хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гадаадад байгаа бүх монгол иргэдээ эх оронд нь авч ирнэ.” гэж  байсан. Бид ч Ерөнхий сайдад найдаж байна. Гадаадаас авах иргэдэд тавьж байгаа

 

-Эрүүл мэндийн шалтгаантай

 

-Жирэмсэн

 

-Бага насны хүүхэдтэй яваа

 

-Хөгжлийн бэрхшээлтэй

 

Өндөр настан зэрэг бүхий л шаардлагад нийцсэн хүмүүс энд байна. Жишээ нь: Эмчилгээ хийлгэх гэж ирсэн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс битгий хэл эрүүл мэндийн асуудалгүй энгийн хүмүүст хүртэл маш хэцүү байна. Бие өвдсөн ч халдвар авчихгүй л байх юмсан гээд эмнэлэгт ч явж чадахгүй. УОК мэдээлэхдээ байнгын нислэг үйлдэх боломжтой орнууд руугаа нислэг үйлдэх боломжтой гэлээ. Бид чинь эх оронгүй хүмүүс биш шүү дээ. Харин БНЭУ-аас  манай улсын УОК, Засгийн газар зөвшөөрчихвөл тусламж, дэмжлэг үзүүлж онгоц монголруу нисгэж өгөх бүх талаар нь дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэтхэг улсаас  дэлхийн  улсууд ард иргэдээ авчихсан, харин бид л үлдсэн байна.

 

Хүмүүсийн  биеэр тууралт  гарч байна. Хэрэглэж байгаа уснаас болоод тэр. Энд улс даяараа цэвэр усны хомсдол үүссэн. Бохир усыг найман удаа л цэвэршүүлээд  хоол ундандаа хэрэглэж байна.

 

-"Хүннү Эйр" ХХК  БНЭУ руу тусгай үүргийн нислэг үйлдэх боломжтой гэсэн мэдээллийг хүргүүлсэн?

 

 -"Хүннү Эйр" ХХК нь өөрийн мэдлийн Embraer E190 онгоцоор Бүгд найрамдах Вьетнам Улсын нийслэл Ханой хотоор дамжин БНЭУ-ын Дели хот руу 88 зорчигч бүхий нислэг үйлдэх боломжтой тухайгаа УОК-т танилцуулсан. Гэхдээ УОК-оос зөвшөөрөл өгөөгүй. Байнгын нислэг хийдэг орон   руугаа ниснэ гэж мэдэгдэж байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээж авахгүй, бидэнд туслахгүй бол өлсгөлөн зарлаж, эрчүүд нь үсээ хусуулна.

 

-УОК-оос нислэг үйлддэггүй улс оронд суугаа иргэд бусад улс орнуудаар дамжин ирэх боломжтой гэж мэдэгдсэн?

 

-БНЭУ-хөл хорио тогтоож орох, гарах бүх нислэгээ зогсоосон учраас бид явах боломжгүй байна. Мөн санхүүгийн хүндрэл гарч байна.

 

-Олон нийтэд хандаж хэлэхэд?

 

- Та бидний оронд өөрсдийнхөө үр хүүхдийг оронд нь тавиад үзээрэй. Элэг нэгт монголчууд минь бас дуу хоолойгоо хүргэж туслаарай. Бид  эрүүл байгаа дээрээ эх орондоо очмоор байна гэж хэлмээр байна.

 

-Баярлалаа. Эрүүл энх сайхан бүхнийг хүсье.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Bi:
ЧИ МИНЬ МОНГОЛДОО ТҮМ ТҮМ НАСЛАХ БОЛТУГАЙ. ХУРАЙ ХУРАЙ.
2020-05-03
Зрчин:
Чи Монголд оо түм түм наслах болтугай. Хурай хурай
2020-05-03
Zochin:
Ene enethegt baigaa hvmvvsee hurdan avaachee mash hetsvv hvnd bgn bna shvv dee
2020-05-02
Hohino:
Owchin garsan suragaar mongol diilehgui gj zugtsan humuus bgaa odoo uilaad yahawdee gadnii uls bol hetsuu tsagt amial bodno tanar amia bodood zugtsan shig
2020-05-02
Enethegee shutsen mangaruud:
Mongoloo golood ywsan humuus hohino
2020-05-02
Erthen irehgui zardaldaa gorooson humuus:
Uldsen humuusiin buruu bnda ewguiteed bhad irehgui guriisnees oorsdoo ingj hohirj bgashd daraan ulsruu buruugaa jiheh shaardlagguil bh
2020-05-02
Enethegee shutsen mangaruud:
Mongoloo golood ywsan humuus hohino
Amia bodson hulchgar
2020-05-02
Chi uuruu vh gulug min
2020-05-02
Hutsdag haltar:
Chi bitgii huts nowsh min.chi uuruu vhej dald or.cham shig muusain baasnuud uwduj zowohgvi bhiichin harnaa muu nowsh min
2020-05-02
Zochin:
Зов, маш зов!
2020-05-02
olsgolon zarlah usee husuulah chin yamar ch shiideld hurehgui. ternii orond olon ulsiin baiguullagad, DEM baiguullagad handaj Mongol yavmaar bna. Mongol ulsad irgedee hurdan av gej helj og shaardlaga hurguul gej zahia bichsen ni deer.
2020-05-02
гэгээ:
хурдан энэ хүмүүсээ татаж аваа онцгой комис
2020-05-01
LoL LMFAO:
Cham shig maluud mongoloor duuren bga bolohoor mongol hogjihgu bgn. Setgehuin doroitol tarhinii turaal gdeg ni ystoi chi bn
2020-05-01
Би зөвхөн Монголдоо:
Өлсгөлөн зарлана ч гэх шиг.хэнийг айлгаад байгаа юм бэ.Тэндээ үхнэ л биз.гай л баына
2020-05-01
Bi:
ЧИ МИНЬ МОНГОЛДОО ТҮМ ТҮМ НАСЛАХ БОЛТУГАЙ. ХУРАЙ ХУРАЙ.
Зрчин:
Чи Монголд оо түм түм наслах болтугай. Хурай хурай
Amia bodson hulchgar
Hutsdag haltar:
Chi bitgii huts nowsh min.chi uuruu vhej dald or.cham shig muusain baasnuud uwduj zowohgvi bhiichin harnaa muu nowsh min
LoL LMFAO:
Cham shig maluud mongoloor duuren bga bolohoor mongol hogjihgu bgn. Setgehuin doroitol tarhinii turaal gdeg ni ystoi chi bn
Ану:
Монголд байгаадаа баярлацгааж байгаа.
2020-05-01
Diilenh ni tom tom bogj zuusen mongoo u4j yadsan avgainar l morgol hiihgej yavj bga haragddag..za tged odoo yarij bgashig tiim muu muuhai ni ihedsen us hool ni buzartai toim gazarluu yaahgej yavdgiin..bugd l mongoloos iluu geed l yavsan bga emchilgee surgalt iluu mongold butehgui geed l yavsan bga ...ugaasa ta nariig avchirna ilgomjtoi gol ni unenee l heleh heregtei neg k zovj yadaraandaa toishe yavsan yumshig yaritsgaagad...umh mah balga sholnii toloo odorjin ajillaj bga mongolchuud enetheg yavj chadhuu yadarsan gevel tedniig l helne
2020-05-01
Зов! Сайхан хэллээ
2020-05-01
hutsaarai naanaa olsood uhehgui yu neeh ih hun ailgasan pizdu ve uhdel min
2020-05-01
Chi uuruu vh gulug min
Тэд нар зовоод байгаа юм байхгүй шүү.
2020-05-01
Зочин:
Монгол улс гадаадад байгаа хүмүүсээ мартаагүй чадлыхаа хирээр эх орон руугаа татаж авч байгаад баярлаж байна. Хэн ч байсан гадагшаа яваад ирж чадахгүй байгаа гэр бүлийнхэндээ санаа зовж хурдан авч ирэхийг бодно. Гэхдээ улсын маань нислэгийн хүчин чадал, тухайн газар луу нислэгийн зам байхгүй шалтгаан, хөл хорионоос болоод олон улсын нислэг хаагдсан байгаа зэрэг шалтгаанаас зарим хүмүүсээ авч чадахгүй байгаад бухимдал их байх шиг байна. та нар минь нөхцөл байдлыг эерэгээр ойлгож асуудлыг зөвөөр харж хүлээцтэй байгаарай. Битгий бухимдацгаа. Удахгүй бүх юм сайхан болноо.
2020-05-01
Яг үнэндээ Монгол хамгийн эрсдэлтэй очвол баларна гээд ирцгээхгүй харин ч цаашлах хандлагатай байцгаасан нь үнэн байх шүү. Зугатаж гарцгаасан хүмүүс нь хүртэл ирж ав гээд л. Гэхдээ боломжиндоо тааруулаад аваад л байна
2020-05-01
зочин:
Манай төр засаг, эрүүл мэндийн яам асуудлыг тайлбарлаад аль болох гадагшаа битгий яваарай гээд анхааруулаад байсан даа. Хил бол тийм ч хурдан хаагдаагүй. Байдал бишдэнгүүт хурдан ирцгээхгүй яасан юм бэ
2020-05-01
туг:
төр буруутаи явахгүи гээд бхад нь энэтхэгт аваад орхичих юмаа
2020-05-01
эллэ:
Гадаадад байгаа монголчууд их л хэцүү байгаа бололтой. Монголд байгаа гадаадууд ямар байгаа вэ?
2020-05-01
Ану:
Монголд байгаадаа баярлацгааж байгаа.
Тэд нар зовоод байгаа юм байхгүй шүү.
Жем:
Лаларын халтаруудад ингэж дээрэлхүүлэх ч гэж дээ. Өөрсдөө ч уг нь ази тивд хамаарагддаг биз дээ, гуйлгачингууд чинь. Монголд байгаа халтар жагаруудыг дарамталж сөрсөн базаа хийж эхлээрэй Монголчуудаа. Хүн яаж харьцана бид тэгж харьцанаа гэж...
2020-05-01
Зочин:
ЯМАР МУУХАЙ ХVМVVС ВЭ?ООРТ ИРЭЭГVЙ ЗОВЛОН ХОЛ ГЭДЭГ Л ЭНЭ БАЙХ ДАА.ЯДАРСАН ХVМVVСТ ТЭНГЭР ХОЛ,ГАЗАР ХАТУУ Л БАЙГААДАА. ЯААНА ДАА.ЭНЭ ХЭДИЙГЭЭ АВААД ИРЭЭСЭЙ ДЭЭ.
2020-05-01
zovhin:
ene haltar enetheg chini azi bish yum uu yagaad adil bj bidnig zus tsaraigaar yalgabarlad bna tiim yum bol enethegchuud oorsdiigoo har aferik gej bai
2020-05-01
zochin:
Chi chin mal ym bishuu mongol hun bj tavlaad bgamuu malaa
2020-05-01
Нэг л юм хэлэе! Хүн хүнд амьдарч өгдөггүй л байхгүй юу!
2020-05-01
мөнгөтэй хүмүүс л тэнэж явдаг шдэ Монголд бүх юм бна манай эмч нар мундаг шдэ илүү харж билүү долоож өөрсдийгөө болон улс орноо хүндрүүлэх юма
2020-05-01