ВИДЕО: Нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно

УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир нарын мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир:
-Ноолуур бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг боловсруулан Засгийн газарт хүргүүлж байна. Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, экспортлохтой холбоотой ноолуурын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, экспортыг дэмжих чиглэлээр бүх төрлий боомтуудаар саадгүй нэвтрүүлж, татварыг тэглэх. Малчдын орлогыг дэмжих зорилгоор нэг килограмм ноолуур тутам 20 мянган төгрөгийн урамшуулал олгохыг тогтоолд дурдлаа. ХХААХҮЯ-наас ноолуурыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй үнээр авна гээд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Гэвч нь энэ нь тэгш хүртээмжтэй биш байгаа. Тиймээс энэ тогтоолыг боловсрууллаа. ХХААХҮЯ-аас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үр дүн муутай байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Монгол Улсын 300 мянган малчдынхаа орлогыг дэмжих үүднээс энэ тогтоолыг хүргэж байна. Ч.Улаан сайд УИХ-ын танхимд "Архангайд хэзээ ч ноолуур 100 мянган төгрөг хүргэдэггүй" гэж ярьсан. Өнгөрсөн гурван жилд Архангай аймагт ноолуурын үнэ 2018 онд 102 мянга, 2019 онд 109 мянган төгрөгийн үнтэй байсан. Цаашдаа ХХААХҮЯ иргэддээ бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Малчид хүлээлтийн байдалд орсон байгаа. 300 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ноолуур авлаа гэхэд 30 хувьд. Цаана нь байгаа 70 хувийг яах вэ. Тиймээс 20 мянган урамшуулал бол малчдын орлогыг дэмжих хамгийнй зөв хувилбар.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Зах зээлийг төөрөгдүүлэхгүйн үүднээс энэ тогтоолын төслийг санаачиллаа. 100 мянган төгрөг дээр малчдад эргэлзээ үүссэн. Малчдад олгох 20 мянган төгрөгийн урамшуулал бол бодитой зүйл шүү.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ