Борис Жонсоны сүйт бүсгүй COVID-19 вирусийн халдвар авч байсан ч эрүүл хүү төрүүлжээ

img

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймондс Лондонгийн эмнэлэгт амаржиж, хүү төрүүлсэн талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа, төлөвлөж байсан хугацаанаас наана төрсөн хэмээн Ерөнхий сайдын төлөөлөгч мэдэгджээ. 

 

"Ерөнхий сайд болон хатагтай Саймондс нар өнөөдөр Лондонгийн эмнэлэгт эрүүл саруул хүү төрсөн талаарх мэдээг дуулгахдаа баяртай байгаа. Мөн тэд төрөх тасгийн эмч нарт туйлын талархаж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Борис Жонсоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн сард COVID-19 вирусийн халдвар авч, улмаар биеийн байдал нь хүндэрсний улмаас эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж, эдгэрээд гарсан юм. Тэрбээр даваа гаригаас ажилдаа эргэн орсон. Мөн түүний сүйт бүсгүй Саймондс ч вирусийн халдвар авсан ч өвчний явц хөнгөн байж, хурдан эдгэрчээ.

 

Жонсон болон Саймондс нар хүүхэдтэй болох гэж байгаа болон сүй тавьсан талаараа хоёрдугаар сарын сүүлээр мэдэгдэж байв.

 

Тэд Даунинг-стрит дэх ерөнхий сайдын өргөөнд амьдарч байсан хосуудаас албан ёсоор гэрлээгүй анхны хос юм. Жонсон өмнө нь Марина Уилер гэх эмэгтэйтэй гэрлэн амьдарч байсан бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй. 2018 оны есдүгээр сард тэд тусдаа амьдарна хэмээн зарлаж байсан бол удалгүй салсан аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

а:
Энэ гэж бас нэг попорсон янзын баагий, Тони Блэйр, Маргарет Тетчер гээд ямар сайхан ерөнхий сайдуудтай байлаа да,
2020-04-30