Европт "гацсан" 273 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ


Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авахаар болсон.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Инчон нисэх буудлаас 14:20 цагт хөөрөх хуваарьтай байна. Уг транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч ирэх юм.
Мөн тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, 05 дугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ