COVID-19 вирусийн цар тахлын улмаас АНУ-д авч хэрэгжүүлж буй хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд нь иргэдийн эрхийг зөрчиж байна гэж Space X компанийн ерөнхий захирал, ерөнхий инженер Илон Маск үзжээ.
Түүнчлэн тэрбээр хөл хорионы горимыг зөрчсөн хүмүүсийг баривчлах гэсэн эрх баригчдын үйлдлийг шүүмжилсэн байна.
"Энэ бол фашизм. Энэ бол ардчилсан алхам биш, эрх чөлөөг боомилж байна. Хүмүүст эрх чөлөөг нь эргүүлэн өг" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Мөн хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас Тесла Калифорнид үйлдвэрлэлээ сэргээж чадахгүй байгаа гээд цар тахалтай холбоотой нөхцөл байдлыг бизнесийнхний хувьд "ноцтой эрсдэл" хэмээсэн байна.
Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо нэг саяыг давсан бол 60 мянга гаруй хүн нас баржээ. Нөхцөл байдал хүнд байгаагийн улмаас АНУ-ын нутаг дэвсгэр даяар энэ сарын 11-нээс эхлэн хөл хорио тогтоосон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |