"Коронавирусийн халдвар дотоодод гараагүй"

Коронавирусийн халдвар дотооддоо гарсны улмаас Улсын онцгой комисс яаралтай хуралдаж гэсэн мэдээлэл сошиалд тархсан. Үүнд Засгийн газраас тайлбар хийсэн байна.
"Улсын онцгой комисс хуралдаагүй. Дотоодод халдвар гарсан гэх мэдээлэл худлаа.Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн урьдчилан сэргийлэх, шинжлэх ажлууд цаг, минут тутам хийгдэж байгаа" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа тайлбар хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ