"Франц иргэнийг эдгээснээ баталж бээлийгүй гар барьж буцаалаа"

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад анх удаа шинэ тохиолдол батлагдаж байв.

 

Тэгвэл ХӨСҮТ-ийн эмчилгээний үр дүнд тэрбээр 47 хоног эмчлүүлсний дараагаар эдгэрч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. 

 

Харин өнөөдөр /2020.05.02/ өглөө "Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Франц иргэнийг Монгол улс бүрэн эдгээсний баталгаа болгож бээлийгүй гар барьж амны хаалтаа авч тэврэн мэндэлсэн" гэв.

 

Ийнхүү Монгол улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн COVID-19 халдварын анхны тохиолдол бүрэн эдгэрч, нутаг буцлаа. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5 цаасыг нь авчихсан, аргагүы л дээ
2020-05-03
нямхүү эмчдээ амжилт хүсье бүү шантраарай улам сайн ажиллаарай
2020-05-03
харин тэр заригийн эмэгтэй учрыг нь хэлээд байхад байцаагаад байсан шдээ заавал хүнийг уурлуулах гээд байгаа юм шиг
2020-05-03
Энэ одоо германаас цаашаа онгоцноосоо дахиад халдвөр авах вий дээ амьсгаа чинь
2020-05-03
Яг зөв хийсэн ажилдаа баталгаа өгсөн бна:
энэ хүний бичсэн яг үнэн шүү хийсэн ажилдаа баталгаа өгсөн нямхүү захирал таньд баяр хүргэе
2020-05-02
Яг зөв хийсэн ажилдаа баталгаа өгсөн бна
2020-05-02
Нямхүү эмчид гавьят цол гардуулах аян:
Монголын ард түмэн Нямхүү эмч түүний хамт олонд гүн талархал илэрхийлж түүнд гавьят цол гардуулах аян өрнүүлье
2020-05-02
Нямхүү эмчийн зөв. Хүн сэтгэл хүний харилцаа ямагт байх ёстой
2020-05-02
Яг зөв хийсэн ажилдаа баталгаа өгсөн бна
Ene nuxriig ybuulax gej german luu nisleg uildsen ym bna daa
2020-05-02
Тэнэглэл шүү энэ бол ямар юм гайхуулаад байгааг нь ойлгосонгүй
2020-05-02
Buruu, daraa ni bas maskgui baij yariltslaga ogch hun zagnaad l
2020-05-02
харин тэр заригийн эмэгтэй учрыг нь хэлээд байхад байцаагаад байсан шдээ заавал хүнийг уурлуулах гээд байгаа юм шиг
Энэ бол маш буруу үлгэр дууриалал болж дээ.
2020-05-02
Франц гар барьж тэвэрсэн нөхөр 14 хоног тусгаарлаарай хувцас хунар нь вирус байгаа
2020-05-02
Гар барьж тэвэрсэн нөхөр өөрийгөө 14 хоног тусгаарлаарай
2020-05-02