Улаанбаатарт 20 хэм дулаан байна

img

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бороо орохгүй, дулаан байна.

 

2020 оны 5 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. 

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч 18-20 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ