АНУ-ын тусгай алба: БНХАУ вирусийн тухай мэдээллийг нуусан

img

Хятадын эрх баригчид зохих эмнэлгийн хэрэгслүүдийн нөөцийг бэлдэж амжихын тулд шинэ төрлийн титэм вирусийн тархалтын мэдээллийн заримыг нь нуусан гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны илтгэлд дурдсаныг ВВС дамжууллаа. 

 

Энэ яамны мэргэжилтнүүдийн баталж байгаагаар, энэ оны нэгдүгээр сарын эхээр БНХАУ-ын удирдлага вирусийн аюулын талаарх мэдээллийг зориуд нуусан гэнэ. Энэ үеэр тус улсад амны хаалт болон бусад хамгаалалтын хэрэгслүүдийн борлуулалтын хэмжээ буурсан бөгөөд дараа нь худалдан авах нь эрс ихэссэн гэж яамны мэдэгдэлд онцолжээ.

 

Хятадын эрх баригчид халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг хангалттай хэмжээгээр нөөцөлж амжихын тулд ДЭМБ-д вирусийн аюулын талаар хангалттай мэдээлээгүй гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам үзсэн байна.

 

 


Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

X:
Хуцдаг зөнөг Трамп.Тэнд нас баралтын ихэнхийг ядуу болон харууд эзэлж байгаа тоо баримт буй.
2020-05-05