Зүрхэн талархал

Их хотын төвд байрлах барилгын ханан дээр ассан зүрхэн хэлбэртэй гэрэл өчигдөр /2020.05.04/ олныг анхаарлыг татав. Тэгвэл энэхүү гэрлийг Бест Вестерн Примьер Туушин зочид буудлын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэн асаажээ.
Энэ талаар тус зочид буудлын албан ёсны цахим хуудсанд "COVID-19 цар тахлын аюулаас ард иргэдээ хамгаалахын төлөө өдөр, шөнөгүй тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд болон хамтран ажиллаж буй бүхий л салбарын ажилтан, албан хаагчид та бүхэнд Бест Вестерн Примьер Туушин зочид буудлын зүгээс талархалаа илэрхийлэн, зочид буудлынхаа гэрлийг асааж, хүндэтгэл үзүүллээ.
Та бүгдийн гаргаж буй хичээл зүтгэл, тууштай тэмцэл, эр зоригийг бид чин сэтгэлээсээ үнэлж, талархаж байна" хэмээн бичжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ