Ө.Энхтүвшин: Цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлнэ

ОБЕГ-т "COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов.
"Ковид-19" халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулна. Дадлага сургуулиар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, нэрвэгсдийг эмчлэх тактикийг боловсруулах зорилготой гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ