COVID-19: Вьетнамд 20 хоногийн туршид нэг ч халдварын тохиолдол илэрсэнгүй

img

Сүүлийн 20 хоногт Вьетнамын нутаг дэвсгэр дээр COVID-19 вирусийн халдварын шинэ тохиолдол нэг ч гараагүй талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулжээ.

 

"Тавдугаар сарын зургааны 06,00 цагийн байдлаар Вьетнам дахь халдварын тохиодол урьдын адил 271 хэвээр байна" хэмээн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн дээрх халдварын тохиолдлоос 232 хүн эдгэрч, 39 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байгааг онцолжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоёр долоо хоногт тус улсад зөөвөрлөгдсөн гурван тохиодол бүртгэгдсэний хоёр нь Японоос ирсэн сурагчид, нэг нь Британиас Вьетнамд томилогдон ирсэн шинжээч байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гадуур хооллолдоггүй хүмүүс байх
2020-05-07
Гадуур хооллолдоггүй хүмүүс байх
2020-05-07
Зочин:
Манайх шиг бас сүргийн дархлаа шиг юм тогтцон уу, гүй юу
2020-05-06
мундаг
2020-05-06