Том Круз сансарт кинонд тоглоно

img

Америкийн жүжигчин Том Круз киноны зураг авалт хийлгэхээр сансарт ниснэ гэж Deadline агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр энэ төсөл сансарт зургийг нь авсан анхны уран сайхны бүрэн хэмжээт кино болох гэнэ. Круз төлөвлөгөөгөө Илон Маскийн компани болон НАСА-тай хамтран хэрэгжүүлээхэр төлөвлөж байгаа аж.

 

Сансарт зургийг нь авах киноны найруулагчаар хэн ажиллах, ямар кино студи энэхүү өргөн цар хүрээтэй төслийг гүйцэтгэх талаар мэдээлэл хараахан гараагүй байна. Одоогоор нарийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Том Круз хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлсэн талаарх мэдээлэл дөрхөвдүгээр сарын 25-нд гарч байлаа. Түүний кинонд хэлсэн нэг үг 7000 орчим доллар болдог бол 10 секунд кадрт гарахад 205 мянга орчим долларын шагнал авдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ийм муухай хөгширчөөд болиосой эмэээ нар үздэг юм байх даа
2020-05-07