
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө 30-32 градус, Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ