Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг "Алтан нар" одонгоор шагнажээ

img

 

Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа. Шагнал гардуулахад МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат, МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо.

 

МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү хэлэхдээ: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж МПХ тэргүүн дээд шагналаа гардуулж байна.” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Bayarlalaa hurgye!
2020-05-07
D:
Bayar khurgye! Mundag busgui shuu.
2020-05-07