Гадаадын компани нэг багийг нутгаас нь хөөсөн явдал гарчээ

img

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хийсэн юм.  Төслийн 4.1.6 дахь буюу “өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд орсон газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байх”, 30.5 дахь буюу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд Монгол Улсын хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхтэй адил  зарчим баримтална” гэсэн заалтууд дээр гишүүд нэлээд маргалдав. Ж.Энхбаяр гишүүн “Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орохуйц том суурь хууль. Ашигт малтмалын хайгуулын зориулалтаар аль нэг компанид олгосон газарт газрын тос, нүүрсний компаниудын үйл ажиллагааг давхцуулахгүй гэхээр ихээхэн маргаан дагуулна. Үүнээс гадна бэлчээрийн газар, улсын нөөцийн газар зэрэгтэй давхцах асуудлууд ч гарч ирнэ. Тиймээс бусад байнгын хорооны нөхдийг ажлын хэсэгт оруул энэ асуудлыг нухацтай хэлэлцье” гэсэн саналтай байв. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Монголын аж ахуйн нэгжтэй адил зарчим баримтлах тухай  заалтан дээр Ж.Энхбаяр, Г.Баярсайхан, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд болгоомжтой хандахыг сануулж байсны дотор Ж.Энхбаяр гишүүн энэ заалтыг эрс эсэргүүцэж “Энэ заалтаар гадаадын иргэдэд Монголд удаан хугацаагаар оршин суух эрхээс гадна газар эзэмших эрхийг нь нээчихлээ. Хөрөнгө оруулалтыг ямар салбарт хйихээ сайтар бодох хэрэгтэй. Үнэхээр томоохон барилга байгууламжийн асуудал яригдаж байгаа бол өөр хэрэг.  Харин газартай холбоотой заалт бүрийн цаана эдийн засгийн том том агуулга, улс орны аюулгүй байдлын асуудал байгаа тул энэ асуудлыг эхлээд ЭЗБХ, АБГББХ –гоор хэлэлцүүлье” гэсэн саналаа датсан юм. Г.Баярсайхан гишүүн түүнийг дэмжиж “Бид 20 жилийн турш гадны хөрөнгө оруулалтаар хөгжинө гэж ярилаа. Хайгуулын лицензүүдийн ихэнх нь, уул уурхайн гол том ордууд маань гадаадынхны гарт орчихлоо. Монгол хүн гадаадын аль нэг оронд 5000 доллар төлөөд газар эзэмшинэ гэж байхгүй. Ер нь заавал гадны компанид газраа өгч байж хөгжинө гэсэн юм байхгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа дийлэнх газраа гадаадынханд алдчихсан байхыг хэн мэдлээ,  одоо ч гэсэн зарим үр дагавар нь цухалзаж л байна. Сэлэнгэд л гэхэд гадны компани нэг багийг нутгаас нь хөөсөн явдал гарсан шүү дээ” гэж анхааруулсан юм. Н.Ганбямба гишүүн ч дээрх санааг үргэлжлүүлэн “Газрыг гадаадынханд зөвхөн ашиглаж, монголчуудад эзэмшүүлэх тухай ярихгүй бол алдана. 1990-ээд онд Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж янз бүрээр оролдож, хууль гарган, Тогтвортой байдлын гэрээ хүртэл байгуулж байсан. Харин одоо бол манай газрын төлөө арааны шүлс нь асгарч байгаа гадаадын комданиудыг хязгаарлах механизм суулгаж өгөх хэрэгтэй” гэж байв. Х.Наранхүү гишүүний хувьд “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд манай хуулиар явж байгаа. Хэрэв тэднийг ялгаварлавал Үндсэн хуулиа зөрчсөн хэрэгт орж Цэц рүү явах хэрэг гарна. Эсвэл ардчилсан орны тооноос гарна гэсэн үг. Ер нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийг давхар үзчихээд гэмгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн хувьд 1990-ээд онд гадны хөрөнгө оруулалтыг татах талаасаа сайн хууль байсан. Харин одоо дуудсан дуудаагүй гадны компаниуд орж ирэх тул эхлээд дотроо зарчмаа тохирч, гадаадын хөрөнгө оруулалтаас айхгүй болтлоо асуудлаа цэгцэлж аваад энэ талын эргэлзээтэй асуудлуудаа тусад нь ярья. Газар эзэмшлийг уул уурхайгаар дамжуулж байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг ч бас эргэж харах хэрэгтэй. Тэгэхдээ ардчилсан, чөлөөт эдийн засагтай орны хувьд ялгаварлан гадуурхах зүйл байж болохгүй” гэсэн юм. Мөн “Аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг дуудлагаар худалдана” гэсэн заалт дээр Ж.Энхбаяр гишүүн “Гадныхан орж ирээд зуу зуун га-гаар нь эзэмшээд эхэлбэл яах вэ? Сумын жирийн иргэн тэдэнтэй яаж өрсөлдөх юм бэ?” гээд үндэслэлээ дахин тайлбарлалаа. Харин Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн: “Үнэхээр ингэж болгоомжлох зүйл бий болсон бол зарчмын зөрүүтэй саналаа ирүүлж болно. Газрын хууль хэрэгжээд бараг 20 жил болж, газар 2 дахь эргэлтэнд орж, аж ахуй, үйдвэрийн болон бизнесийн зориулалттай газар яригдаж байна. Жирийн иргэнд олдохгүй байгаа газрыг наймаалж, авлига, хээл хахуулийн хэрэгсэл болгож байгааг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар оруулах бодлого баримталсан. Ер нь гадны хөрөнгө оруулалттай заалт болгон дээр ингэж болгоомжлоод байх юм бол энэ хууль гарахгүй нь хэмээн цухалдлаа. Гишүүд нэлээд маргалдсаны эцэст хуулийн төсөл дэх найруулгын чанартай засвар бүхий заалтуудыг хэлэлцэн дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргаантай асуудлуудаа тусад нь сайтар тунгаан ярилцахаар болсон юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gazar bol ulsiin undes gedgiig buu mart.naranhuu unen teneg gar yum daa.yadaj chamaig songoson ulsuudiig bodood ene ulsad buu gai bolooch
2013-05-09
zochin:
eh orondoo adilhan erhtei bolchihvol eh oron mini, minii mongol gej yarih erhgui bolno shuudee
2013-05-09
zochin:
nutag orondoo baigaa ulsuud gadaad ulsuudaas hezeed davuu erhtei baih ni oilgomjtoi.yagaad gevel ene bol tursun nutag ni uchraas...
2013-05-09
zochin:
amerikt ochood ardchilal yariad gazar avah geed uzeldee. hudlaa ardchilal yarihaa bolioch.
2013-05-09
цужэнг:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-27
цфужэнгш:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-27
ahsigl;ah bol neeltei harin rezemshih bol zobhon mongol ulsiin irgen ezemshine malaa Naranhuu maliig baij baigaag ni youn ardchilal be ? oros china nariin erh ashgiig hamgaalsan bodlogo heej baij ardchilal he he he ergedee eh ornoos ni gargah argagiu torlochihiod baioj baij. teem l ardchilsan gej heleh durtaiu bol alich diplomat toloologchiin gazar ochiod taivan visa abah bolomjoor ehleed ard tumnee hanga maluudaa tegeed ardchilal jar
2012-07-26
Урвагчдад Үхэл:
Наранхүүг ална аа, муу урвагчид гишгэх газар олгохгүй бодийг нь хөтлөх болно.
2012-07-06
Монгол хүн өөрийнхөө нутаг дэвсгэр дээр ялгаварлан гадуурхагдаж байхад чинь гадаадын компаниудыг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж Наранхүү гишүүн юу яриад байна. Үхсэн баасных нь ардчилал вэ, ардчилал нэрийн доор бусдын үнэт зүйлсийг булаан авч сөнөөхийг хэлээд байгааг энэ эргүү ойлгоогүй болтой.
2012-05-20
ahsigl;ah bol neeltei harin rezemshih bol zobhon mongol ulsiin irgen ezemshine malaa Naranhuu maliig baij baigaag ni youn ardchilal be ? oros china nariin erh ashgiig hamgaalsan bodlogo heej baij ardchilal he he he ergedee eh ornoos ni gargah argagiu torlochihiod baioj baij. teem l ardchilsan gej heleh durtaiu bol alich diplomat toloologchiin gazar ochiod taivan visa abah bolomjoor ehleed ard tumnee hanga maluudaa tegeed ardchilal jar
Урвагчдад Үхэл:
Наранхүүг ална аа, муу урвагчид гишгэх газар олгохгүй бодийг нь хөтлөх болно.
unen:
herew gadniihand /Hyataduudad/ gazar umchiluuleheer huuli batlah yum bol. Halhiin saihan erchuud tesehgui bizee. batalsan humuus ne uheh tawilantai bish gej uu. Mongol tsus neg huurwulch haranhui numruh bui za. bodoltoi l yum hiitsgeene shuu!!!!!!!!
2012-01-27
and:
gazaraa bolgoomjtoi helelceerei olon mayangan hyjaanyyd naad hyyliig chini hyleegeed baij baigaa shyy gishyydee.Tob aimagt hyjaa nar honi yamaa hariylaad yabj bna gesen .Arai ch tegj bolohgyi.Ashigt maltmaliin hyyli shig daraa ni gazraa hyjaa nart omchlyylchiheed byydyylaad hoogdoj baibal hecyy shyy ard tymnee bas obgodiinhee soom gazriin toloo cysaa yrsgaj baisniig martaj bolohgyi
2012-01-19
gazaraa bolgoomjtoi helelceerei olon mayangan hyjaanyyd naad hyyliig chini hyleegeed baij baigaa shyy gishyydee.Tob aimagt hyjaa nar honi yamaa hariylaad yabj bna gesen .Arai ch tegj bolohgyi.Ashigt maltmaliin hyyli shig daraa ni gazraa hyjaa nart omchlyylchiheed byydyylaad hoogdoj baibal hecyy shyy ard tymnee bas obgodiinhee soom gazriin toloo cysaa yrsgaj baisniig martaj bolohgyi
2012-01-19
ta nar neg ix ydaxgyi ee
2012-01-19
Болд:
Тэнэгүүдээ тийм их ардчилал ярих дуртай юм бол тэр Америк Канадад очоод манайд авдаг жишигээрээ газар эзэмших гээд үз дээ яг эзэмшүүлэнэ ш дээ тэнд зөвхөн өөрийн орны иргэдэд л тийм эрх нь нээлттэй байдаг,ийм юман дээр ардчилал ямар ч хамаа байхгүй үндэсний тусгаар тогтнол хамаатай. Гадныхан манайд газар эзэмших тухай ямар ч яриа байх ёсгүй. Эс тэгвээс улсаа худалдсан новшнуудад хатуу цээрлэл үзүүлэх болно
2012-01-19
zochin:
Uul uurhai, ashigt maltmaliin litsenzeer mongoliinhoo taliig hudaldaj mungu bosgochihood odoo vldsen gazraa gadniihand hudaldah gej ene huuliig sanaachilj baih shiv de, gadniihan gazar ezemshine gedeg ene ulsiin tusgaar togtnol baihgvi bolno gesen vg shvv. Mongol hvn heden jiliin daraa gadniihnii zartsiig hiigeed yavah huvi tavililan hvleeh bolno. Naranhvv songuuliin mungu bosgohdoo eh ornoo hudaldahgvi baildaa. Odoo ta nariin idej uuh hemjee bolson shvv. Joohon vldsen gazartaa mongol hvn amidarmaar l bna shvv.
2012-01-19
fcgh:
Энэ бол эх орны тусгаар тогтнолтой холбоотой, цаашдаа том асуудал дагуулж мэдэх хууль учраас бусад хуультай адил авч үзэж болохгүй гэж бодож байна. Зөвхөн олон талын гүнзгий судалгаа, нийгмийн бусад оролцогчидтой зөвшилцөж байж шийдэх хэрэгтэй!!
2012-01-19
Vol:
Zail zail iimerhvv yumnuudig gargaj bga hvmvsig alah heregtei
2012-01-19