Төгсөх ангийн сурагчдад тавдугаар сарын 11-нээс давтлага өгнө

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир төгсөх ангийн сурагчдад давтлага өгөх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өглөө.
Төгсөх ангийн сурагчдад тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд давтлага өгөх шийдвэр гарсан байна. Давтлага хичээлийг зохион байгуулахдаа нэг ангид /багт 10-15 хүүхэд байх, хүүхэд хоорондын зай 1-1,5 метрийн зайтай байх зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж баримтлах зааврыг сайтар дагаж мөрдөхийг зөвлөлөө.
Давтлагын хуваарийг ЭЕШ-д бүртгүүлсэн 10 хичээлийг баримжаалан БҮТ-өөс гаргах аж. Нийт 596 сургуульд давтлага, хичээл зохион байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ