
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид нэгдэн орох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна.
1985 онд Олон улсын телеграфын хороо нэртэй анх байгуулагдсан тус байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага аж. Олон улсын энэ байгууллагын төв нь Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо, харин Ази, Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Бангкок хотноо байрладаг байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 192 орон гишүүнээр элсээд байгаа энэ байгууллагад манай улс 1964 онд албан ёсны гишүүн болж, “Гишүүн” гэдэг статустайгаар үйл ажиллагаанд нь оролцож байна. Тухайлбал, тус байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, хүний нөөцөө чадавхижуулах, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага судлах, интернэт, хөдөөгийн холбоо, мэдээллийн төв байгуулах, алсын зайн сургалт, эмчилгээ, үнэ тариф, харилцаа холбооны технологийн туршилтын төсөл хамтран хэрэгжүүлэх зэргээр өөрсдийн үйл ажилллагааг уялдуулан ажилласаар иржээ.
ОУЦХБ-ын эрх барих дээд багууллага Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал нь дөрвөн жилд нэг удаа хуралддаг бөгөөд анх 1994 онд тус байгууллагын Дүрэм, Конвенцийг УИХ-аар соёрхон батлуулснаас хойш 2003 онд уг баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль батлуулсан байна.
Харин тус байгууллагын 2010 оны их хурлаас 2011-2015 оны бодлогоо тодорхойлж, удирдлагын сонгууль явуулснаас гадна Үндсэн дүрэм, конвенцид орох нэмэлт, өөрчлөлтөд Олон улсын гэрээний тухай хуулийн зохих заалтын дагуу нэгдэн орох тухай асуудлыг Монгол Улсын Их хурлаар дараа соёрхон батлуулахаар байгуулах Олон улсын гэрээний төслийн тухайд Засгийн газар УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ