Оюутолгойд станц барьж болохгүй шалтгааныг газар дээр нь шалгана

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Өмнөговь аймгийг зорилоо. Оюутолгой, Тавантолгойн  уурхай дээр очиж байдалтай нь танилцаж, яагаад тэнд цахилгаан станц барих боломжгүй байгааг ч лавлах аж. Мөн хөдөөгийн малчин айлын хотоор орж малчидтай ярилцаж хоноглох гэнэ. Тэрбээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдох гэж байгаа УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг хамт яваарай гэж зөвлөж, сайд болох хүн байдлыг  хэвлэлийнхний ярснаар  ойлгоод яваад байлгүй, өөрийн биеэр очиж үзэх хэрэгтэй гэж хэлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм.
2012-01-20
zochin:
HHAHAHA CHI SHALGAAD YU UURCHLUGDHII SEKUND TUTAM MONGOLIIN BAYLAG URSAJ BN GETEL UUNIIG HEN HARJ HANDAJ BN HEN HANDAH ESTOI YUM AI BI OILGOHGUI BN CHUHAL ZUIL RUU HANDAACCH ULS EH ORNII ERH ASHIG YRIGDSAAD BN AI UR SAD HOICH UEDEE YU ULDEEH GEED BAIGAAM BE
2012-01-19