ШУУД: Улаанбаатар-Дели чиглэлд энэ сарын 18-нд нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Гадаадад байгаа иргэдээ үе шаттай авчирч байгаа. Дэлхийн 46 улсаас манай улсын 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. УОК-оос тавьж байгаа шалгуур, хүндэтгэн үзэх шалтгаанаа тавьж байгаа.
Аргентин зэрэг дэлхийн өнцөг булан бүрт манай улсын иргэд тархсан. Энэ мэдээллийг ГХЯ хүлээж аваад УОК-т танилцуулдаг.
Маргааш МИАТ компани Станбул чиглэлд нислэг хийж, тавдугаар сарын 15-ны өдөр газардана. ОХУ-аас оюутнуудыг татан авна. Улаан-Үүдийн Ерөнхий консулын газарт бүртгүүлсэн иргэдийг энэ сарын 14-нд, Эрхүү дэх Ерөнхий консулын газар бүртгүүлсэн 200 орчим иргэнийг энэ сарын 15-нд татан авна.
Бусад бүс нутагт татан авах иргэдийг ойрын хугацаанд хийнэ. Тавдугаар сарын 18-нд Улаанбаатар-Дели чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингээд тавдугаар сарын 19-нд ирнэ гэж төлөвлөж байна. Энэтхэг дэх ЭСЯ нэрсийг баталгаажуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ